“Шилэн” Цогоо буюу ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийн нүдний шил, дээлний товч олон нийтийн анхаарлыг татаж, сошиалаар түүнийг яаж ингэтлээ баяжив гэсэн хардлагууд хөврөөд байна.
Тодруулбал, өдөр ч шөнө ч шил зүүж явдаг тэрбээр нарны шилнийхээ хүрээг шижир алтаар урлуулсан байх аж. Энэхүү шил нь дэлхийн хаана ч байхгүй. Ганцхан Шилэн Цогоод л бий гэнэ. Нам дагаж дэд сайд болтлоо үсэрсэн тэрбээр тунчиг хөрөнгөтэй болсон гэж яригддаг. Тэр ч үнэн бололтой. Бүр нүдний шил, дээлийн товч нь алт байхаас харвал тэрбээр тамтаггүй баяжсан үнэн аж. “Шилэн”Цогоод үүнээс илүү аархал гэж юу байх билээ.
Тэгвэл ийн гялалзталаа баяжсан түүнийг БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Шилэн Цогоо төрд 3 жил дэд сайдаар ажилласан хүн. Залуучууд их ганган болжээ. Гангарах гангарахдаа бүр алт эрдэнэсээр гангарч, “аархал” хэмээх “сэлфи” хийдэг болж. Өөрийн чадлаар бизнес хийгээд түүнийхээ үр шимээр гангар ч яваа бол яахав дээ… алтан рамтай шил, алтан товчтой дээл, сүүлийн үеийн лексус 570″ хэмээн цахим хуудастаа бичжээ.
заа болиоч дээ наад чинь шармал шдээ 40 мянга л байгаа шд.. хэтэрхий ингэж харлуулахыг оролдоод байгаа нь захиалгат юм уу даа л гээд харж бна.
Алцганаад өмөөрч баына хөөе
Алт мөөн
жинхэнэ нь биш хуурамч шармал нь гээд бодчий доо
тархиныхаа тураалыг л харуулж байна даа хөөрхий
Алт мөнгө яахав. Гол нь яаж цаирав их л үнтэи баихдаа төрөлхиин бор хүүбаисан биздээ