• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2021 он 4 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • Бүгд
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    С.Амарсайхан: Хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байна

    Ажлын байранд “Сovid-19”-ын сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээ

    Ковидтой тэмцэхэд зориулж, АНУ-аас Монголд 4 сая ам.долларын тусламж үзүүлжээ

    ​Д.Ганзориг: Улс төрийн хямралдаа цэрэг армийг татан оролцуулдаг гашуун түүх Монголд бүү тохиолдоосой

    С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа шоронгоос захидал бичжээ

    Ерөнхий прокурорын дүгнэлтийг шүүхээр хэлэлцсэний дараа Т.Чимгээ нарыг суллах эсэх нь шийдвэрлэгдэнэ

    Иргэдийн хөдөлгөөн их байгаа нь хөл хорионы үр дүнг бууруулна

    Ц.Ганзориг: Явганы хөдөлгөөн их хэвээр байвал хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээ авах шаардлага бий

    Нийслэлийн хүн ам ихтэй хэсэг болон алслагдсан хороодод дархлаажуулалтын явуулын цэг ажиллана

    Архаг хууч өвчтэй ахмадуудыг өнөөдрөөс ковид-19-ийн дархлаажуулалтад хамруулна

    Ж.Байгалмаа: Вакцины хоёр дахь тунг хийлгэчихээд маскаа авна гэсэн үг биш

    Улаанбаатарт 765, орон нутагт 66 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ

    Халдвар авсан залуу, идэр насныхны БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ байна

  • Улс төр

    ​Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ

    МАН-ын Удирдах зөвлөлөөс МЭДЭГДЭЛ гаргалаа

    Ерөнхийлөгч Х.Баттулгад улс төрийн намыг тараах эрх байхгүй

    М.Зоригт: Ерөнхийлөгчийн захирамж улсын эрх ашгийг харсан гэж бодохгүй байна

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, ноцтой осол гаргалаа

    ​О.Баасанхүү:  Ерөнхийлөгч Х.Баттулгын үйлдэл Үндсэн хууль ба бусад хуулийг зөрчиж байна

    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 30-наас эхэлнэ

    Сонгогч та саналаа хэрхэн өгөх вэ

  • Эдийн засаг
    • Бүгд
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Alibaba” компанид их хэмжээний торгууль ногдуулахаар төлөвлөж байна

    ​Б.Солонгоо: Дубайн гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах тохиролцоонд хүрлээ

    Рио Тинто болон Монголын тал Дубайн гэрээг цуцалж, шинээр байгуулахаар тохиролцсон гэв

    Уул уурхайн супер циклд Монгол бэлэн үү

    Уул уурхайн супер циклд Монгол бэлэн үү

    “Rio Tinto”-ийн ашиг 2020 онд 20 хувиар өсжээ

    “Эрдэнэс Силвер Ресурс” ₮105 тэрбумыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ₮1 саяыг олгох ажлыг эхлүүлнэ

    Арбитрын шүүх “Turquoise Hill”-ын талд түр шийдвэр гаргажээ

    Уурхайн ажилчдын шинжилгээ өгөх цэгийг хуваарилна

    “Facebook” компанийн орлого өсжээ

    “Facebook” компанийн орлого өсжээ

    Хувийн зардлаар суралцагчид татварын хөнгөлөлтөд хамрагдана

  • Үндэстэн
    • Бүгд
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Үлэг гүрвэлүүд солир бус сүүлт одны улмаас мөхсөн байж магадгүй

    Москвагийн парадыг биширдэг Мьянмарын хунтын толгойлогч Мин Аун Хлаин

    Алаг мэлхий өрөх уламжлалт наадгай

    Алаг мэлхий өрөх уламжлалт наадгай

  • Дэлхий дахинд

    Фэйсбүүкийн доголдол олон цаг үргэлжиллээ

    Фэйсбүүк хэрэглэгчид хоорондоо дуу хоолойгоор харилцдаг болно

    Их Британийн хатан хаан 73 жил ханилсан хунтайжтайгаа салах ёс гүйцэтгэлээ

    Бразилын эрх баригчид цар тахлын хүнд үед жирэмслэхгүй байхыг эмэгтэйчүүдэд анхааруулжээ

    Монголчууд мууранд илүү хайртайг баталсан газрын зураг

    АНУ Оросын эсрэг ШИНЭ ХОРИГ тавилаа

    АНУ Оросын эсрэг ШИНЭ ХОРИГ тавилаа

    А.Лукашенкогийн Монгол дахь бохир мөнгөний сүлжээ

    “Huawei” 6G сүлжээг 2030 онд ашиглалтанд оруулна

    Тулаанч З.Шинэчагтага улаан хуудас хүртэж торгуулиар ялагдлаа

  • Эрүүл мэнд

    COVID-19-ийн 1340 халдвар илэрлээ

    ТООЦООЛОЛ: Ирэх сарын дундуур халдварын ОРГИЛ ҮЕ болно

    Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг илрүүлж, тусламж үзүүлэх ажлыг ХӨСҮТ бус дүүргийн эмнэлэг хариуцдаг боллоо

    Ж.Байгалмаа: Вакцин хийлгэсэн 2304 хүн халдвар аваад байна

    ЭМД ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

    ЭМД ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

    Коронавирус хүүхдийн бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй

  • Шууд
  • Бусад
    • Бүгд
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Бүлээн цай уух нь шүлсэн дэх коронавирусийн халдварын идэвхжлийг бууруулдаг

    Японд ховор металлуудыг дахин боловсруулахыг зорьж байна

    Онгоцны дотор болсон яриа

    Онгоцны дотор болсон яриа

    “Tesla”-гийн автомашиныг биткоиноор худалдаж авах боломжтой болжээ

    БНАСАУ далавчит пуужин туршжээ

    БНАСАУ далавчит пуужин туршжээ

    Японы Тэнгисийн цэргийн хүчин шинэ үеийн пуужин тээх чадалтай найм дахь хөлөг онгоцоо хүлээж авлаа

    Япон шинэ зөөгч пуужин танилцуулжээ

    Япон шинэ зөөгч пуужин танилцуулжээ

No Result
View All Result

Монгол хэзээнээс үндэстэн болсон бэ?

undesten
2020-12-05 14:05
Түүх, уламжлал, Үндэстэн
1
Монгол хэзээнээс үндэстэн болсон бэ?
23
хуваалцсан
253
үзсэн
SHARETWEET

Би олон улсын харилцааны мэргэжилтэй. Австралийн Сиднейн Их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр сурах үед барууны багш нар маань олон улсын харилцаа бол баруунаас гаралтай шинжлэх ухаан гэж хэлдэг байлаа.

Ингэхдээ тэд хэрхэн үндэстэн, төр улс гэдэг ойлголт Баруун Европт үүссэн, хэрхэн европчуудын колоничлолын нөлөөгөөр колони улсууд тэмцэж, улмаар үндэстний үзэл үүссэн тухай ярьдаг байлаа. Гэтэл яагаад дэлхийд олон улсын харилцааг бий болгоход чухал нөлөө үзүүлж, элч төлөөлөгч, паспорт, олон улсын худалдаа зэргийг бий болгосон монголчуудын тухай олон улсын харилцааны хичээл дээр нэг ч дурддаггүй юм бэ? Бүр сүүл рүүгээ “үндэстэн” гэдэг ухагдахуун барууны соёл, колоничлолоос үүсэж гарсан, XVIII зуунаас өмнө үндэстэн гэж байгаагүй гэсэн онолуудыг сонсон, яагаад монголчууд бид дэлхийд оруулсан хувь нэмрээ таниулаагүй, олон улсын харилцааны салбарт таниулаагүй байдаг билээ гэж эгдүүцэж билээ.

Үүний тайлбар бол их амархан аж: Өнөөгийн онол, мэдлэгийн гол бүтээгчид бол англиар яригч, бичигч эрдэмтнүүд буюу барууныхан. Монголчууд бид олон улсын харилцааны чиглэлээр тэдэнтэй өөрийнх нь онолыг ашиглан мэтгэлцэж, олон улсын харилцааны түүхэнд оруулсан өөрсдийн хувь нэмрийг таниулаагүй цагт энэ байдал үргэлжилсээр байх болно.

Тиймээс барууны онолыг ашиглан, Монгол бол эртнээс бүрэлдсэн үндэстэн, олон улсын харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг цаашдаа таниулах хэрэгтэй юм байна гэж үзсэн тул юуны өмнө барууны эрдэмтдийн тодорхойлохоос өмнө бид үндэстэн болсон гэдгийг нотолмоор санагдсан юм. Тийм ч учраас барууны эрдэмтдийн ажлыг түлхүү ашиглан, Монголын үндэстний үзэл, үндэстний мөн чанар сэдвийг судалж, диссертац бичсэн бөгөөд түүнээсээ хэсэгчлэн хүргэж байна. Өмнөх нийтлэлдээ “Монгол хүн бол монгол үндэстний нэг хэсэг” гэдэг сэдвээр бичсэн. Энэ нийтлэлдээ монголчууд хэзээнээс үндэстэн болсон тухай эргэцүүлье.

Монголчууд бид өөрсдийгөө нутаг дэвсгэрт маань төр улс үүссэн эрт дээр үеэс буюу МЭӨ III – МЭ I зуунд Хүннү гүрний үед, оройтлоо гэхэд Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний үед буюу XIII зуунд үндэстэн болсон гэж ойлгож явдаг. Гэвч Монгол ЗСБНХУ-ын нөлөөнд орсны дараагаар үндэстэн болсон гэж үздэг олон гадаадын болон дотоодын судлаачид байдаг (жишээлбэл К. Каплонски, О. Латтимор, О. Батсайхан гм). Энэ нь үндэстний үзлийн судалгааны модернист чиглэл дээр үндэслэсэн, Европ төвтэй үзэл юм. Модернист чиглэл нь үндэстэн гэдэг бол орчин үеийн төр улс дээр тулгуурласан, нэгдсэн боловсролын системээс улбаалсан нэгдсэн сэтгэхүйтэй хүмүүсийн нэгдэл гэж үздэг бөгөөд Европын аж үйлдвэрлэлийн хувьсгалаас өмнө масс хэвлэл үүсээгүй байсан тул үндэстэн үүсээгүй байсан гэж үздэг. Энэ чиглэлийнхэнийг хэтэрхий Европ төвтэй гэж шүүмжилдэг ч хамгийн түгээмэл онол билээ (бусад онол болох примордиалист, этно-символист онолын тухай өмнөх нийтлэлээс минь уншина уу). Гэвч модернист үзлийн үүднээс ч монголчууд XIII зуунаас үндэстэн болсон гэж үзэх үндэслэл бий.

Тэгэхээр модернист үзлээр яагаад монголчуудыг ЗСБНХУ-аас өмнө үндэстэн байгаагүй гэж үзэх болов? ЗСБНХУ-аас өмнөх үеийн (үүнд 13-р зууныг бас оруулжээ) монголчууд өөрсдийгөө нэг үндэстэн гэж үздэггүй, нэгдмэл биш байсан гэж үзжээ. Зөвхөн Боржигин овгийн язгууртнууд өөрсдийгөө монгол гэж үзэж, бусад нь тус тусын ноёдод захирагдан, өөрийн оршин суугаа аймагтаа харьяалагддаг байсан болохоор гэжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг өрнүүлэхэд Чингис хааныг эсвэл ямар нэг “Монголын” гэсэн бэлгэ тэмдэггүй, тиймээс үндэстний үзэл дээр суурилаагүй, харин ердөө шинэ төр засгийг байгуулахыг хүссэн гэж Каплонски үзсэн байдаг. Жавзандамба хутагтаар халхын аль нэг ноён өргөмжлөгдвөл бусад нь барьцах байсан тул төвд хүнийг өргөмжилсөн гэж монголч эрдэмтэд О. Латтимор, Ф. Исоно нар бичжээ. О. Батсайхан “Жавзандамба хутагт” номондоо Жавзандамба хутагт Монголын тусгаар тогтнолын төлөө хэрхэн ажилласан тухай дэлгэрнгүй бичсэн байдаг. Монголч эрдэмтэн П. Рачневскийн хэлснээр монголчууд нүүдлийн соёлтой тул талаар нэг тарсан байдаг, Чингис хаан нэгтгэхээс өмнө нэгдсэн төв удирдлага буюу хаан байхгүй, олон овгуудын нэгдэл байсан болохоор эрдэмтэд монголчуудыг үндэстэн байгаагүй гэж үздэг гэжээ.

Дээрх санаануудаас бодууштай зүйлс их байгаа боловч нэг нэгээр нь авч үзэхэд монголчууд 13-р зуунаас буюу Чингис хааны үеэс үндэстэн болсон гэж үзэх үзэл зөв санагддаг. Учир нь хэдий “үндэстэн” гэдэг нэр томъёог ашиглаагүй ч Их засаг хууль үйлчилж, улмаар зөвхөн язгууртнууд биш, энгийн ард иргэд ч өөрсдийгөө монгол үндэстний нэг хэсэг гэж үздэг байсан болов уу гэж таамаглаж байна. Их засаг хуулийг үзэхэд монголчууд өөрсдийгөө тусгай хүмүүс гэж үздэг байсан, улс даяар эрх тэгш цэргийн болон бусад алба хаах ёстой гэж заасан, мөн нэг нэгнийгээ хамгаалж, урван тэрслэхгүй байхыг хатуу цаазалсан тул зөвхөн язгууртнууд биш энгийн ард иргэд ч улс үндэстнийхээ төлөө зүтгэдэг байсан байх магадлалтай харагддаг. Тиймээс ард иргэд нийтээрээ нэгдмэл үзэл санаатай байсан гэж үзэж болох болов уу. Үүнийг дэлгэрүүлж авч үзье.

Монголчууд өөрсдийгөө тусгай хүмүүс гэж үздэг байсан. Их засаг хуулинд “Гадаад Монгол улс болбоос дэлхийн эл улсуудын адил улс биш, харин цогцлон байгуулагдаж буй дэлхийн улс болой”, “Хоёр улс дайтахын өмнө дайсан этгээдийн цэрэг ардад хэрвээ эсэргүүцэлгүй бууж өгвөөс, та нарын сайн сайхан ба амар түвшин батлагдана. Хэрвээ эсэргүүцвээс ямар зовлон учрахыг гагцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэдмой хэмээн зарлана” гэж заасан нь монголчууд бол мөнх тэнгэрээс илгээгдсэн тусгай хүмүүс гэсэн үзэл харагддаг. Мөн Чингис хаан монголчуудыг үеийн үед нүүдлийн соёлоо хадгалахыг захисан байдаг нь өөрийн соёлыг бусдаас илүүд үзэж байсны нэг илрэл байх. Өөрсдийгөө бусдаас онцгой гэж үзсэн хүмүүс энэ тал дээрээ нэгдмэл үзэл санаатай байсан болов уу. Жишээлбэл, Эртний Ром, Эртний Грек, еврейчүүд зэрэг улс үндэстнүүд энэ мэтээр өөрсдийгөө тусгай гэж үздэг байсан тул үндэстний үзэл нь хүчирхэг байсан гэж үздэг.

Бүх нийтийн эрх тэгш оролцоо. Их засаг хуулинд “Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу, эрхэм доорд хэмээн яллаж үл болно” гэж заан, улс даяар 20 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн алба хаадаг байснаас гадна дайны үед эрэгтэйчүүд нас, гарал үүслээр ялгаварлалгүй дайнд оролцох хэрэгтэй гэж заажээ. Мөн “цэргийн албанд мордсон эрчүүдийн ажлыг гэргий нар нь эрхлэн гүйцэтгэх хэрэгтэй. Эрчүүдийнхээ албан тушаалыг эхнэр нь орлох хэрэгтэй” гэж заасан нь улсын үйл хэрэгт нас, хүйс, гарал үүслээр ялгаварлахгүй бүх нийтийн оролцоог эрхэмлэдэг байсан нь харагддаг. Аравт, мянгатууд зөвхөн цэргийн зохион байгуулалт бус, засаг захиргааны зохион байгуулалтын үүргийг гүйцэтгэдэг байсан гэж академич Ш. Нацагдорж үзсэн байдаг. Бүх нийтийн оролцоо хангагдсан тул харц гаралтай хүн ч өөрийгөө үндэстний нэг хэсэг гэж үзэх суурь болдог байсан болов уу.
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө. Их засаг хуулинд “Хааны торгон цэргийн албанд 10-т, 100-т, мянгатын даргын хөвүүдийг явуулах хэрэгтэй. Мянгатын даргын хүн 10 нөхрөө, зуутын даргын хүү 5 нөхрөө, 10-тын даргын хүү 3 нөхөр дагуулан ирэх хэрэгтэй” гэж заан, урван тэрслэж байлдааны талбарыг орхихыг хориглон, эзэн нь амь үрэгдэхэд үүрч гарч ирвэл эзнийх нь хамаг хөрөнгийг зарцад өгнө, өөр хүн үүрч гарч ирвээс тэр хүнд өгнө гэж зааснаар үнэнч зүтгэх нөхцлийг бүрдүүлжээ.

Плано Карпини 1246 онд “татаруудаас олзолчихвол их хэмжээний мөнгө олох боломж гэсэн үг, учир нь тэд нэг нэгэндээ маш их хайртай, олон төрлийн царай зүстэй цэргүүд байгаагийн дунд татаруудыг ялгах онцлог шинжүүд бий” гэх зэргээр өөрийг нь томилсон Пап лам IV Иннокентий рүү захиа бичиж байсан баримт байдаг. Мөн Их засаг хуулинд дайны үеэр олзонд шунаж болохгүй бөгөөд дайны дараа олзыг хуваах ёстой хэмээн заасан байдаг нь язгууртан ч, харц ард ч дайнд ялахын төлөө нэгдсэн үзэл санаатай болгож байсныг илтгэнэ. Үүнээс харахад хүчээр ч болтугай, Монголын эзэнт гүрний монголчууд өөрсдийгөө үндэстний нэг хэсэг гэж бодож байсан болов уу.

Их Хуралдай. Хэдийгээр монголчууд талаар нэг тарсан, нэгдсэн удирдлагагүй олон овгуудын нэгдэл мэт байсан боловч бүх овгуудыг нэгтгэх Их Хуралдай гэгч институц байсан. Их Хуралдай нь Чингис хаанаас өмнө ч байсан гэдгийг Чингис хааны өвөг эцэг Хотула хааныг сонгосон тухай бичсэн Монголын нууц товчооноос харж болох бөгөөд хэдий Чингис хаан өөрийн залгамжлагчаар Өгөдэй хааныг зарласан боловч нэгдсэн удирдлагын институц байсан нь харагдаж багйаа юм. Энэхүү институц нь хэдэн зуунаар уламжлагдан ирсэн бөгөөд өнөөдөр Улсын Их Хурал хэмээх институцэд үргэлжилсээр байна.

Бүх нийтийн боловсрол. Энэ асуудал бол барууны ойлголтоор бүх нийтээрээ бичиг үсэгтэй, хэвлэлтэй байхыг хэлдэг, тиймээс жишээлбэл Монголын эзэнт гүрэн бүх нийтийн бичиг үсэггүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байсан тул үндэстэн байгаагүй гэж үзнэ. Чингис хаан болон Монголын эзэнт гүрний томоохон жанжид ч бичиг үсэггүй байсан гэх тэмдэглэл бий. Гэхдээ зөвхөн язгууртнууд биш, энгийн ард иргэд ч сонсож, сургааль болгон ашигладаг байсан ардын аман зохиолыг боловсрол биш гэж үгүйсгэж болохгүй. Ардын аман зохиолын тод жишээ нь VI зуунаас эхлэлтэй XII зуун гэхэд төгөлдөршсөн “Гэсэр хааны тууж” юм. Үүнийг уран зохиол судлаач К. Торнбер “бүс нутгийн, ер нь дэлхийн хэмжээнд хамгийн урт томоохон уран зохиолын бүтээл болох “Гэсэр хааны тууж бол Илиадаас 25 дахин урт бөгөөд дэлхийд хамгийн урт нь юм, тэрээр Монголын тал нутгаас гаралтай” гэж тэмдэглэжээ. Хэдийгээр орчин үеийн барууны ойлголтод нийцсэн бүх нийтийн боловсрол Монголын эзэнт гүрэнд байгаагүй ч Монголын эзэнт гүрэнд ардын аман зохиол оршсоор байсан бөгөөд тэд уйгаржин монгол бичгийг нэвтрүүлж, Чингис хааны хойч үе буюу Ил хаадын улс, Алтан орд, Юань гүрэнд ч үйлчилж байсан хуулийн системийг нэвтрүүлсэн байдаг тул бүх нийтийг хамарсан боловсрол байгаагүй гэж хэлэх боломжгүй мэт санагдана.

“Нойрсож буй гүнж” буюу монголчуудын үндэстний үзэл суларсан үе. Их засаг хуулиар үндэстний үзлийг хүчээр хэвшүүлж, Чингис хааны хойч үед буюу Ил хаадын улс, Алтан орд, Юань гүрэнд ч үргэлжилсэн боловч Чингисийн үр сад шинэ эх орныхоо соёл, үнэт зүйлсийг авч, Монголын үндэстний үзэл аажмаар суларч ирсэн байна. Чингисийн үр сад Монгол үндэстний мөн чанараа хадгалж үлдэхийг хичээж байсныг Их Хаан Газан (1295-1304) Рашид-ад-Дин зөвлөхдөө монголчуудын түүхийг бичихийг даалгаснаас харж болно. Рашид-ад-Диний бичсэн “Судрын суулган” нь зөвхөн Монголын биш, дэлхийн түүхийн чухал эх сурвалж гэж эрдэмтэд үздэг. Гэвч цаг хугацааны эрхээр Монголын тал нутагт ч хаад ноёдын тэмцэлдээн ширүүсч, Монголын үндэстний үзэл бүрмөсөн суларсныг Монголын эзэнт гүрэн Манжийн ноёрхлын эсрэг нэгдсэн байдлаар тэмцээгүй байдлаас харж болно гэж О. Латтимор үзжээ. Эндээс Монголын үндэстний үзэл “Нойрсож буй гүнж” болж хувирсан гэж К. Каплонски томъёолжээ.

Манж Чин улс Монголыг эзлэхдээ Өмнөд болон Зүүн монголчууд (өнөөгийн БНХАУ-ын харьяа Өвөр Монгол), Баруун Монгол (өнөөгийн БНХАУ-ын харьяа Хөх Нуурын монголчууд болон ОХУ-ын харьяа Халимагийн БНУ), Ар Монгол (өнөөгийн Монгол улс) гэсэн гурван шат дараалалтай ажилласан бөгөөд энэ дундаас хамгийн сул хяналттай нь Ар Монгол байсан гэж О. Латтимор тэмдэглэжээ. О. Латтимор бичихдээ монголчууд Манжийн эсрэг нэгдмэл байдлаар тэмцээгүй, харин хоорондоо тэмцэлдэж, үндэстний үзэл байхгүй байсан гэсэн байдаг. Гэвч Монголын үндэстний үзэл алга бололгүй “Нойрсож буй гүнж” мэт ч болтугай оршсоор ирсэнийг О. Латтимор Чин улсынхан Ар Монголд хятадуудыг орж ирэхийг хориглосон, мөн буриадууд Оросын Хаант улсаас хамгаалалт хүсч байснаас үүдсэн гэж үзжээ. Харин Ар Монголд тусгаар тогтнолын төлөөх тэмцэл эхэлж үндэстний үзэл сэргэсэн нь ноёд түшмэдийн тансаглал хэтэрч, ард иргэдэд ногдох татвар нэмэгдэхийг эсэргүүцсэнээс болсон гэж О. Латтимор үзсэн нь сонирхолтой. Түүхч М. Санждорж хятад пүүсүүд монголчуудад өндөр хүүтэй зээл олгож, насан туршийн өрөнд оруулдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг аж. Ийнхүү гаднах аюулаас болж үндэстний үзэл сэргэсэн гэж Л. Ванг үзсэн байна. Юутай ч, энэ тал дээр илүү гүнзгий судалгаа хийх хэрэгтэй болов уу.

Харин яагаад Манжийн колоничлолын үед монголчууд хятаджаагүй вэ? Гол шалтгаан нь Хятадынхаас эрс тэс өөр нүүдэлчний соёл гэж О. Латтимор үзжээ. Эдийн засаг нь нүүдэлчний мал аж ахуй дээр үндэслэсэн бөгөөд монгол хүн бүр өөрийгөө тэжээх боломжтой, “монгол хүн бүр аятайхан хувцасласан байдаг” тул амьдралын хэв маягаа өөрчлах шаардлагагүй байсан гэж тэмдэглэсэн байдаг. Магадгүй ЗСБНХУ-ын үед ч нүүдлийн соёл нь монголчуудын үндэстний үзлийг бүрмөсөн унтахгүй байхад нөлөөлсөн байж болзошгүй. Юутай ч, Монголын үндэстний үзэл оршсоор ирсэн бөгөөд өнөөгийн тусгаар тогтносон Монгол улс оршин байгаад үндэстний үзэл нөлөөлсөн болов уу.

Б. Зандан 

Холбоотой Мэдээлэл

Монголчууд яагаад дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулагчид вэ?
Үндэстэн

2020-02-19 09:54
“Positive Mongolians”-ынхан туршлагаасаа хуваалцаж, ном гаргана
Үндэстэн

“Positive Mongolians”-ынхан туршлагаасаа хуваалцаж, ном гаргана

2018-09-04 17:39
“Тэмцэж чаддаггүй юм бол бид Чингисийн удам гэж хуцмааргүй байна!”
Нийтлэл

“Тэмцэж чаддаггүй юм бол бид Чингисийн удам гэж хуцмааргүй байна!”

2018-06-19 16:10

Сэтгэгдэлтэй 1

  1. зочин says:
    4 months өмнө

    Орчин цагын Харал идсэн харх монгол үхлээ эрсэн үхэр монгол буюу архичин хар тамхичин монгол залхуу тэнэг мулгуугаараа дүүрчихсэн ирлийз хурлийз үхэрүүд ганц мэддэг зүйл нь чингис морин хуурь өөр зүйлгүй улс

    Reply

Leave a Reply to зочин Cancel reply

Your email address will not be published.

hajuu1
  • Шинэ
  • Их Уншсан
  • Сэтгэгдэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Шууд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай