Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-н буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн “Улаан түвшин”-д шилжиж, хатуу хөл хорио тогтооно.
Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж буй юм.
Өнгөрсөн намар хэд хэдэн ААН-ыг 20,000,000 төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ удаад хуулийн авах арга хэмжээ адилхан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлж байна.
Тэрбээр “Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе. Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:
- Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
- Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
- Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
- Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх
- Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
- Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэжээ.
Эх сурвалж: ШӨХТГ
Сансарт байдаг Egg mart Doriu khangai delguur- үүдийн браааны үнэ 600-800 төгрөгөөр нэмэгдсэн бн. Жишээ нь: 1100 -ийн ундаа 1600, 1800- ийн бэлэн гоймон 2600 болсон бн.
Лангуу түрээслэгчид ч өнөөдөөр нөгөө 300,0 -г далимдуулаад шулж өгч байна даа.
Hodoo oron nutgiin delguuruudtei hariutslaga totsoochee
makhnii une nemegdsen baina
Үхрийн мах 20 000 төг, хонины мах 15000-18000 төг болсон байна. Шударга өрсөлдөөний газар ажлаа хийгээчээ. Махны үнийг хөөрөгдөөд байгаа махны ченжүүдийг хазаарлах хэрэгтэй
…гурав хоног. 60 сая малтай Монгол оронд Махны үнэ нь “ЧЕНЖ” хэмээгчийн гараар дамжин Төрийн хүнд гаруудтай үгсэн МАХНЫ үнэ таазанд тулсныг мэдэхгүй байна ГЭЖ үү… ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ГУАЙ…
Худлаа амаараа торгоод байдаг эднийхэн ер нь ажлаа хийдэг юм уу