• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2022 он 3 сарын 15
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • Бүгд
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Магваны Эрдэнэбат: Уран бүтээл бүр өөрийн хувь заяатай, замналтай

    Г.Ёндон: Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүслээ

    Г.Ёндон: Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэх байсан ч 100 төгрөгөөр нэмсэн

    Н.Тэмүүлэн: Улсын Ерөнхий прокурорыг шалгаж байгаа гэх мэдээлэл худал

    Хаврын анхны бороо гурван сумд оржээ

    Хаврын анхны бороо гурван сумд оржээ

    Улаанбаатарыг үер усны эрсдэлгүй байлгахад 300 километр гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих  шаардлагатай

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа халуун кофе бусдын дээр асгадаг А-г хөөх эсэх асуудлыг хэлэлцэнэ

    Шүүхээс Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ

    Б.Номинчимэд: Сайн эрчүүдийн тухай ойлголтыг өөр өнцгөөс харуулсан нь уншигчдийн хувьд сонирхолтой байх шиг

    Монголбанкнаас цагаан мөнгө худалдаалж байна

    Д.Дэлгэрсайхан: Тавдугаар сарын 1-нээс хурууны хээ уншуулдаггүй болно

  • Улс төр
    ҮАБЗ хаалттай хуралджээ

    ҮАБЗ хаалттай хуралджээ

    Г.Занданшатар: Хоёр хөршийнхөө вакцины аль нэгийг сонгоно

    Г.Занданшатар: Иргэдийн засаглах эрхийг УИХ хангаж чадахгүй байна. УИХ-ын гишүүдийн тоо маргаан дагуулж байна

    Чингэлэг тээврийн тоог нэмэгдүүлэхээр Хятадын талтай зөвшилдсөн

    Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоож, хариу арга хэмжээ авна

    Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэн, нэг холбоо болж ажиллахаа илэрхийллээ

    МоАХ: Х.Баттулгын нэр холбогдсон хэргүүдийг хууль хяналтынхан шалгаж, эцэслэхийг шаардаж байна

    У.Хүрэлсүх: Архигүй Монгол хөдөлгөөнийг өрнүүлье

    С.Эрдэнэ Х.Баттулгыг халз мэтгэлцээнд дуудлаа

    Л.Халтар: Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг зургаан сарын хугацаанд барина

  • Эдийн засаг
    • Бүгд
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Эрдэс баялгийн салбараас төвлөрсөн орлого 53.9 хувиар өсчээ

    Монгол банк бодлогын хүүг хэвээр үлдээлээ

    Монголбанк репо арилжаагаар гурван банканд 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо

    Инфляц 14.6 хувьд хүрэхэд 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан

    Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байна

    Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг “Туркойз Хилл Ресурс” зарлалаа

    Сангийн сайд Б.Жавхлан ОХУ-ын сангийн сайд А.Г.Силуановтой уулзалт хийлээ

    “Rio Tinto”-ийн ашиг 2020 онд 20 хувиар өсжээ

    “Rio Tinto” Монголын 34 хувьд ногдох зээлийн $1.6 тэрбумыг “тэглэх” санал гаргасныг эх сурвалж хэлэв

    Ирэх сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

    Хятадад нүүрсний үнэ дахин дээд үзүүлэлт тогтоов

    Койн авах замаар богино хугацаанд ашиг олох сонирхол эрсдэл дагуулж болзошгүй

  • Үндэстэн
    • Бүгд
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Ц.Дэмбэрэл: Чингисийн Y хромосом ба Монгол эрчүүдийн пассионар чанар

    “Утгын чимэг 2021” наадмын тэргүүн өгүүллэг: АГЬ НҮДЭЛЖ БАЙЛАА

    “Зөвлөлтжсөн” Монголын тусгаар тогтнолын ээдрээ: Галзуу барон ба бяцхан Сү

  • Дэлхий дахинд
    Унгар улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

    Мэдээний редактор бүсгүй шууд нэвтрүүлгийн үеэр эсэргүүцлээ илэрхийллээ

    Перугийн Лима хотод нефть асгарсны улмаас далай тэнгист ноцтой аюул учирч байна

    Украины дайны гал NATO-гийн хилд тулж ирлээ

    Путин гадаадын сайн дурынхныг Украинд илгээх даалгавар өгчээ

    Украиныг АНУ биологийн зэвсэг турших талбар нь болсон гэв

    ​’АИ-92′ шатахууны үнэ нэмэгдэж, 2390 төгрөг боллоо

    Эмиратын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ уналаа

    Зеленский: Путинтэй хийх шууд хэлэлцээ л энэ дайнд цэг тавина

    Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл

  • Эрүүл мэнд
    Хүүхдийн орны ачаалал нэмэгдэж, 99.7 хувьд хүрчээ

    Цар тахлын дараагийн давалгаа намраас эхэлнэ

    ЭМЯ: 2010 хүнд (covid-19) халдвар илэрч, 3 иргэн нас барлаа

    Өвөрхангай аймагт корона вирүсийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй 21 хонолоо

    Монгол Улс вирусийн мутацлагдсан хэлбэрийг дотооддоо тодорхойлох боломжтой боллоо

    О.Батбаяр: Хил дээр хязгаарлалт тавихгүй бол нэг сарын дараа халдварын 10 мянган тохиолдол бүртгэгдэх магадлалтай

    О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

    Ц.Чинбаяр: Вакцины III тунг хийлгээд 14 хоносон бол халдвар авахгүй байх боломж 75% байна

    Ж.Нарангэрэл: Хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдвар дахин нэмэгдэх магадлалтай

    Бразилд халдвар авсан хүний тоо долоон сая давжээ

    Коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо дэлхий даяар 19 хувь буурлаа

    Папиллома вирусний эсрэг вакциныг 9-13 насны охидод хийнэ

    Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутаг руу явах иргэд ЧД, ХУД, БЗД дэх явуулын цэгт PCR шинжилгээ өгнө

    Цагаан сарын дараанаас PCR шинжилгээ өгөх иргэдийн тоо нэмэгдсэн

  • Шууд
  • Бусад
    • Бүгд
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Арилгасан сонгино өөртөө хорт бодисыг соронзон мэт татдагийг мэдэх үү?

    Мэдэхэд илүүдэхгүй

    Мэдэхэд илүүдэхгүй

    Жолооч та дүрэм зөрчвөл мэдээлэлийг танд мессежээр илгээнэ

    Түгжрэлд дасан зохицохуй

    Яагаад ч турдаггүй 10 шалтгаан

    Яагаад ч турдаггүй 10 шалтгаан

    Хөгжлийн мөнгийг хүүлэгч

    Хөгжлийн мөнгийг хүүлэгч

    Хүрэн манжингийн эмчилгээний ач холбогдлыг өгүүлж баршгүй

    40 насны өндөрлөгөөс 30 насныханд зориулсан үгс

    Д.Чойжамц: Өндөр настнуудад бэрх, залууст сайн жил гарах зурлагатай байна

    Цагаан сарын өдрүүдэд ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООНО

    Шинэлэх, золгох ёсон

No Result
View All Result

Д.Одхүү: Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг бид өөрсдөө шийднэ

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

undesten
2021-11-30 12:24
Ярилцлага
7
Д.Одхүү: Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг бид өөрсдөө шийднэ
SHARETWEET

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хойд хөршийн эсэргүүцэлтэй нүүр тулж, 2016 онд зогссон билээ.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Шадар сайд В.Абрамченко манай улсад айлчлах үеэрээ мөн л энэ байр сууриа илэрхийлээд авав. Товчхондоо Байгал нуурт цутгадаг гол мөрний эрэг дээр усан цахилгаан станц барихыг дэмжихгүй. Харин эрчим хүчийг бид нийлүүлнэ гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн юм. Цаг үеийн асуудлаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдагч асан Д.Одхүүтэй ярилцлаа.

– ОХУ-ын Шадар сайд эмэгтэй манайд айлчлахдаа шуугиантай мэдэгдэл хийгээд буцлаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баригдах бүтээн байгуулалтад хойд хорш яагаад хөндлөнгөөс оролцоод байдаг юм бэ. Манай улс өөрсдөө энэ төслийг шийдээд үргэлжлүүлж болдоггүй юм уу?

– Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станцын асуудлыг хойд хөрш шийдэхгүй. Олон улсын гэрээ эрх зүйн хувьд бид ямар нэгэн асуудалгүй. 1995 онд Монгол, Оросын хооронд байгуулсан хилийн усны хэлэлцээр гэж бий. Уг хэлэлцээрээр хил дамнаж урсдаг голууд, түүний дотор Сэлэнгэ мөрөн дээр ямар нэгэн усны байгууламж барихаар бол хоёр улс хоорондоо мэдээллээ солилцоно гэсэн заалт л байдаг. Түүнээс бус хэн нэгэн аль нэг талаасаа зөвшөөрөл авна гэсэн зүйл заалт байхгүй.

– Хоёр улсын хилийн усны хэлэлцээрт ингэж тодорхой заачхаад ОХУ Эгийн голын усан цахилгаан станцын барих асуудалд оролцоод байдгийн гол учир нь юу вэ?

– Эгийн гол бол хил давж урсдаггүй. Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг. Сэлэнгэ мөрний хувьд энэ гэрээ яригдаж болно. Оросын талд бид шаардсан мэдээллийг нь ч өгдөг юм. Тэгэнгүүт манайхтай зөвшилцөж, зөвшөөрөл ав гэдэг асуудал тавьдаг.

Харин манай зүгээс “Уучлаарай. Бид тэгэх шаардлагагүй” гэдэг байв. Ингээд бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхлэнгүүт “ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хороонд бүртгэгдсэн Байгал нуурыг хамгаалах үүргийг Монгол Улс хүлээх ёстой” гэж ярьдаг. Дэлхийн өвийн хороогоор дамжуулж биднийг бараг арваад жил дарамталж, шантаажилж байгаа юм.

Байгал нуурыг хамгаалах асуудал байгаа байх. Гэхдээ Байгал нуурыг биднээс илүү Оросын тал өөрсдөө хамгаалах асуудал нь илүү яригдана. Хаа хол Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдөж байгаа Эгийн голын усан цахилгаан станцаас болж Байгал нуурын экологи сүйдэж, унаган төрх нь алдагдана гэж юу байх вэ.

– Эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар Байгал нуурт ямар нөлөөтэй болохыг Францын шинжээчид судалсан гэл үү. Ямар дүгнэлт гарсан байдаг юм бэ?

– Эгийн голын төслийн ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ хийлгэх явцад дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг Францын “Трахтебель” компани бидний захиалгаар Байгал нуурын усны хэмжээнд нөлөөлөх нөлөөллийг тооцох судалгааг хийсэн. Эгийн голоос Байгал нуур хүртэл гол дагуу 600 гаруй км байдаг. Яаж ч бодсон энэ усан цахилгаан станц баригдсанаар загас болон усны амьтдад нөлөөлөх нөлөөлөл байхгүй.

Харин ч голын урсац буюу усны хэмжээ ихсэх, багасах нөлөөллийг тооцож судалсан. Ус ихтэй, ус багатай, дундаж устай гэж тус бүр гурван жилээр нарийвчилсан тооцоолол хийгээд, хамгийн ихдээ 0.023 хувь буюу (үл мэдэг) нөлөөлөл үзүүлнэ гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Дэлхийд нэр хүндтэй, 200 гаруй жилийн түүхтэй компанийн мэргэжлийн хүмүүс хийсэн тооцооллыг Оросын эрдэмтэд болон албаны хүмүүст албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Яг энэ судалгааны талаар болон энэхүү судалгаатай холбоотой мэтгэлцээн, эргэлзээ Оросын талаас яригддаггүй мөртлөө байгаль орчинд хортой нөлөөлнө гэсэн ерөнхий нэр томьёогоор эсэргүүцэл илэрхийлээд байдаг юм.

– Ингэхэд ОХУ-ын талаас Эгийн голын усан цахилгаан станц Байгал нуурт ийм, ийм сорог нөлөөтэй гэсэн судалгааг манайд танилцуулж байв уу?

– 2016 оны тавдугаар сард Улаанбаатар хотод Монгол Улс ОХУ-ын эрдэмтэн судлаачид болон албаны хүмүүс оролцсон уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байсан.

Гурав хоног үргэлжилсэн энэ уулзалтын үеэр Байгал нуурт нөлөөлөх сөрөг нөлөөллийн талаар Оросын талын тавьсан бүх асуултад хариулт өгч, нөлөөллийн судалгааг хийсэн Францын мэргэжилтнүүд өөрсдийн судалгааны үр дүнг албан ёсоор танилцуулсан. Тэр уулзалтын дараа нэг хэсэгтээ оросууд энэ талаар ярихаа байсан.

Эгийн голоос Байгал нуур хүртэл гол дагуу 600 гаруй км байдаг.

Харин Оросын буриадууд Эгийн голын усан цахилгаан станцын далан эвдэрвэл Улаан-Үд хот усанд живнэ гэдэг шинэ домог хүртэл гарган ярьж эхэлсэн. Хэрвээ үнэхээр баригдсан станцын далан нурлаа гэж бодоход Улаан-Үдээс өмнө Монголын тал хэсэг живнэ биз дээ. Гэхдээ ийм зүйл болохгүй. Энэ бүгд уран зөгнөлт зохиолын нэг хэсэг гэдгийг хүн болгон ойлгож байгаа. Дэлхийн ихэнх улс орон төрөл бүрийн далан бариад сурчихсан. Усан цахилгаан станцаа байгаль экологид хоргүйгээр ашигладаг туршлагатай болсон гэдгийг хүн бүр мэддэг болсон.

Та нар дэлхийн улс оронд байдаг бүх усан цахилгаан станцуудын байршлын зургийг гаргаад харвал хаана хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжилтэй улс байна, тэнд усан цахилгаан станц нь олон байгааг харж болно. Зөвхөн Байгал нуураас гарч байгаа Ангар мөрөн дээр дөрвөн том усан цахилгаан станц барьж ашиглаж байгаа.

Усан цахилгаан станц тийм л их байгаль орчимд хортой юм бол өндөр хөгжилтэй Европын улс орнууд АНУ, Канад, Азийн хүчирхэг гүрнүүд яагаад жил бүр шахуу шинээр усан цахилгаан станц бариад байгаа юм бэ. Энэ бүгдээс харахад манай хойд хөрш дургүйд хүчгүй гэгчийн үлгэрээр бидний барих гэж төлөвлөж буй усан цахилгаан станцыг эсэргүүцэж байгаа арга нь л тэр.

– ОХУ-ын Шадар сайд хатагтай В.Абрамченко сая ирэхдээ цахилгаанаа манайхаас ав гэх маягийн шахан тулгалт үзүүлэх шиг болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

– Тодорхой хэмжээгээр ашиг сонирхол байдаг л байлгүй дээ.

Намайг Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хийж байх үед манай улс жилдээ 20 гаруй сая ам.долларын эрчим хүч хойд хөршөөс импортоор худалдан авдаг байсан. Одоо энэ тоо 64 тэрбум болсон гээд ярьцгаах болж.

Өвөл эрчим хүчний оргил ачааллын үед яалт ч үгүй тохируулгын эрчим хүчийг авдаг. Тэгэхгүй бол Монгол Улс чинь хөлдөнө шүү дээ. Энэ эрчим хүчээ Гусиноозёрскийгоос ирж байгаа ганц шугамаар авч байгаа. Гэвч аль 1970-аад оны үед барьсан шугам болохоор хуучирсан, шаардлага хангахааргүй болсон. Дамжуулах чадварынхаа дээд түвшинд аль эрт хүрсэн. Жил ирэх тусам манай улсын эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа болохоор импортын цахилгааны хэмжээ нь дагаад өснө. Ийм л аюулын байдалд орчихсон байгаа. Тэр утгаараа манайх эрчим хүчний хувьд Оросоос хараат байдалд байна.

Импортоор авч байгаа эрчим хүч дотоодын үйлдвэрлэж байгаа эрчим хүчнээс өндөр үнэтэй. Төлөвлөгөөт бус байдлаар авбал торгууль төлдөг системтэй. Монголын тэр дундаа төвийн эрчим хүчний систем Оросоос хамааралтай нь үнэн.

– Эгийн голын усан цахилгаан станц баригдчихвал энэ хамаарал багасах уу?

– Бүрэн утгаараа хамаарлаас гарч чадахгүй. Манай оргил ачааллын зөрүү 300 мВт-аас илүү гараад явчихсан учраас асуудал хүнд. Эгийн голоос гадна ядаж дахиад хэд хэдэн усан цахилгаан станц барьж байж тохируулгын хараат байдлаас гарч чадна. Ер нь Монгол Улсад эрчим хүчний хөгжил түрүүлж явах ёстой байтал энэ байдал алдагдаад удаж байна.

Хэрэглээнийхээ хойно үйлдвэрлэл нь яваад байгаа. Цаашид Тавдугаар цахилгаан станц гээд бусад эрчим хүчний эх үүсвэрүүдээ яаралтай барихгүй бол тун удахгүй эрчим хүчний хямрал руу орох нь ойлгомжтой болжээ.

– Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийх айлчлалын тов гарсан. Үүний өмнө Эгийн голын асуудал хөндөгдсөн нь улс төрийн агуулгатай гэж харах хүмүүс байгаа. Засгийн газрын хувьд энэ төслийг явуулах тал дээр дорвитой хөдлөхгүй байх шиг…

– Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Оросын Шадар сайд ирж шуугиан дэгдээсэн мэдэгдэл хийх нь өөрсдөд нь хэр ашигтай байдаг юм бол доо. Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд оросуудтай уулзахдаа Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг сайн ярьдаг байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд ч ялгаагүй энэ станцыг барихгүй гээд оросуудад буугаад өгчихсөн юм ярьж байгаагүй. Бага ч гэсэн асуудлыг тавьж, ярьж л байсан. Усан цахилгаан станцыг барих тухай асуудлыг зөвхөн Орос ч биш, өөр бусад орнуудтай ярьж хэлэлцэж байсан юм билээ.

Импортоор авч байгаа эрчим хүч дотоодын үйлдвэрлэж байгаа эрчим хүчнээс өндөр үнэтэй. Төлөвлөгөөт бус байдлаар авбал торгууль төлдөг системтэй

Ер нь Эгийн голын усан цахилгаан станцын ажилд Ерөнхийлөгчид санаачилга муу гаргаж байна гэж үзэхгүй байна. Харин бүтээн байгуулалтын төслүүдийг хариуцдагийнхаа хувьд Засгийн газрын ажил хангалтгүй байна гэж боддог.

2016 онд төслийг зогсоосноос хойш таван жил өнгөрчхөөд байхад энэ ажлыг хэрэгжүүлэх талаар тууштай, зоримог, ухаалаг алхмууд хийгдэлгүй өдий хүрлээ. Одоо бүр амаа асуулгаад сууж байгаа нь харамсалтай.

– Бүтээн байгуулалт ямар шатандаа явж байсан билээ?

– Бид Хятадын ЭКЗИМ банкны нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг амжилттай явуулж, хоёр улсын засгийн газраар гарын үсэг зуруулж, УИХ-аар соёрхон батлуулсан юм. Энэ зээлээр Эгийн голын усан цахилгаан станцыг барих шийдвэр бүх түвшинд гарсан байдаг.

Ингээд Хятадын компани төслийн дэд бүтцийн ажил буюу Сэлэнгэ мөрөн дээгүүр барих том гүүрийг барьж эхэлж байгаад гэнэт зогссон юм. Үүнээс хойш ажил явсангүй. Хятадын талын ажлыг зогсоох нөлөөллийг Оросын тал хийснийг бид олж тогтоосон.

Холбоотой Мэдээлэл

Эгийн голын халианд 33 өрхийн байшин, гэр автжээ
Нийгэм

2021-12-27 12:30
Эрдэнэбүрэнгийн УСЦ барихыг зогсоох арга хэмжээ авах тухай тогтоол гаргажээ

2021-12-08 18:28
С.Амарсайхан: Вакцинжуулалтын үр дүнг алдагдуулахгүйн тулд хөл хорио тогтоож байна
Улс төр

С.Амарсайхан: Эгийн голын УЦС-ын асуудалд нэг нь тулгаж шаардаад нөгөө нь хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй

2021-11-29 16:15

Сэтгэгдэлтэй 7

  1. Anonymous says:
    4 months өмнө

    Өөрсдөө барьж чадахгүй байж битгий худллаа томор хэмжээндээ бай

    Reply
    • Жак says:
      3 months өмнө

      Новш минь бидэнд чадахгүй зүйл гэж байхгүй за. Хичээвэл чамайг ч хийнэ

      Reply
  2. Намсрай says:
    3 months өмнө

    Энэ Д.Одхүү шиг тов тодорхой, зоригтой тайлбарлаад ярьчих хүмүүс МАНгаруудад байхгүй юм. Мань эр оросын эрдэмтэн мэрэгжилтнүүд гэгчүүд рүү салаавч өгч байсан гэдэг. Мөнгөө босгоод барьчих хэрэгтэй юм. Оросоос зөвшөөрөл авах шаардлаггүй юм байна штээ. Хоёр улс хоорондоо зөвхөн мэдээлэл солилцох юм байна. Ийм бхад битгий л Ленин Сүхбаатар, Халхын гол, Сансар Гүррагчаа гэж хадуураад байгаарай даа.

    Reply
  3. Баярнэмэх says:
    3 months өмнө

    Барих л хэрэгтэй байнга гаднаас эрчим хүч авч амьдарна гэж юу байхав дээ

    Reply
  4. Мягмардорж says:
    3 months өмнө

    Заавал хятадаас зээл авах ямар хэрэгтэй юм бэ.13 их наядыг хэхэгүй голдуу юманд төлвөлж байхаар жил бүр хэдэн их наядыг ЦС-д зориулж болохгүй гэжүү.

    Reply
  5. Anonymous says:
    3 months өмнө

    криптогоор хөрөнгө босго. тэгээд тэр арилжаа нь монголдоо байна. давуу тал болно шт. өөрсдөө хөрөнгөө босгосон мөн тогтмол арилжахлагдах цахим хувьцаатай. иргэд эзэмшинэ өөр давуу талууд үйлчилгээ эрхүүд гээд зөндөө юм зах зээлийн хуулиараа үүсгэж болно. Мөн биткоины майнерууд дэлхийд тэргүүлэгчид тэд нараас хөрөнгө босгож болно. гээд зөндөа л юм байж болж байна

    Reply
  6. Anonymous says:
    3 months өмнө

    УЦС ээ барьчхана. бас давхар зах зээлтэй болчихоно. үйлчилгээ авах хөрөнгө оруулагчтай болно. гээд наандаж эхлээд 3 чиглэл байна. цаандхж өөр зөндөө юу ч байгаа юм билээ.

    Reply

Leave a Reply to Anonymous Cancel reply

Your email address will not be published.

hajuu1
  • Шинэ
  • Сэтгэгдэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Шууд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай