УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06- ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 2 саналтай
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ Зарчмын зөрүүтэй 15 саналтай
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг саналаа хэллээ. Тэрбээр, Нэгдүгээрт,өнгөрсөн жил төсвийг хэлэлцэж байхад сүүлийн 15 жилийн улсын төсөвт дүн шинжилгээ хийгээд УИХ-аар хэлэлцэх талаар Г.Занданшатар даргад хэлж байсан. Гэтэл одоо нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд дараагийн төсвийг баталчихлаа. Ерөнхийдөө бид нар буруу төсөв баталж дампуурч байна. Иймээс тус дүгнэлтийг ярих хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зүйлд зарцуулж болохгүй. Гишүүдийн тойргийн мөнгө анх 5 сая төгрөг байсан. Одоо 1000 дахин өсөөд таван тэрбум руу дөхөж байна. Зарим тойрогт 10 тэрбум. Монгол Улс биш 76 гишүүний улс боллоо. Энэ их мөнгийг үр ашиг багатайгаар тарааж байснаас нэг зүйл рүү зарцуулсан бол Дарханы замаа өдийд барьчихсан байх байсан.
Алтантуяа камерийн өмнө дандаа попорно оо. Хуурамч, худалч зальтай, өөдгүй амьтан. Харанхуй масс нь үгэнд нь итгэж дагаж тэнэгтэнэ гэхдээ хүмүүс одоо ойлгодог болсоон….
Ene odoo Chinggis bondiin mungu hurgenteigee niilj gudarsanaa marttsan yum bh daa.
Амь амиа бодсон юм шиг гишүүдийн тойрогт ийм мөнгө өгөх нь буруу.аль нэг аймагт сонгогдсон гишүүн өөр аймагт хэн ч биш юм шиг санагддаг.жалга довын үзэл хэрэггүй баймаар.сонгуулиа нэг л томсгосон тойрогоор явуулмаар юм.алийн болгон манжаас улбаатай маягийн бодлогоор явах юм.хоорондоо чигээрээ 8 км ч хүрэхгүй голын 2 талд 2 сум байж л байна.олигтойхон өөрчлөлт хиймээр юм энэ их хурал .энэ төр.Дараа дараагийн сонгуульд дахин гарах гээд нэрээ.намаа хайрласаар байтал улсын эдийн засаг сөхөрлөө.манай танай нам гэлгүй хөгжилийн.олны төлөө явж болдогүй л юм байх даа