ЦУОШГ-аас орон нутгаар дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орно гэсэн сэрэмжлүүлэгийг гаргаад байгаа билээ. Өчигдөр Сүхбаатар аймагт үер буусан бол Булган аймагт мөн хүчтэй аадар бороо оржээ.
Тодруулбал, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнөөдөр асар хүчтэй бороо орсны улмаас үер буужээ. Үерийн хохирлыг одоогоор тодорхойлоогүй бөгөөд маш олон айлын хашаа, байшин урсаж, мал үерт урууджээ.
Хамгийн харамсалтай нь, үерийн уршгаар зургаан настай нэг хүү амиа алджээ. Үүнээс гадна нэг эмэгтэй хүн ор сураггүй болсон гэх мэдээлэл байна.Мөн одоогийн байдлаар нэлээд хэдэн айлын мал сүргээрээ урссанаас нэг өрхийн 400 гаруй хонь, 20 орчим үхэр үерт үрэгджээ.
Үер буухыг мэдэх арга бий болсон шүү дээ. Цаг уурын суперкомпьютерийн хүчин чадлыг нэмэх цаг нь бүр өнгөрчихөж. Одоо дор хаяж 100, болвол 1000 дахин нэмж, загвараа сайжруулах, тороо багасгах, улс даяаар 3км*3км, зарим хэсэгт 1*1 болгох хэрэгтэй байх. Эхэлж хүн амын нягтрал ихтэй нутагт цаг уурын ажиглалтын станцуудаа нэмнэ байгаа! Станцуудын хажууд хүн байлгах шаардлагагүй болсон биз дээ? Бөөнөөр БНХАУ-д үйлдвэрлэдэг болсон станцад нарны толь, батарей, гар утасны модуль залгаад л болоо, 24 цагаар мэдээллээ төв рүү гээ шидээд байх нь тэр. Мэдээгээр 6 сарын 14-нд Хутаг-Өндөрт бага зэрэг бороотой гэсэн байсан. GISmeteo.ru дээр Закаменск (Хутаг-Өндөрийн хойд талын Тэшиг сумын хойхоно, бараг хил дээр, оршдог ОХУ-ын хот)-д 10 гаруй мм тунадас унана гэж бичээтэй байв. Монголоосоо Орос нь илүү мэдээд байсан болж таарлаа. Жижиг компьютертэй улсын цаг уурчид ирээдүйг мэдэх биш, юу болоод өнгөрснийг тэмдэглээд сууж байдаг гэдэг байлаа үнэн хэвээр гэж үү?
үүл буудсан юм уу