Замын-Үүдийн боомтод явагдаж буй бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан тус шалган нэвтрүүлэх боомтыг ѳнѳѳдрѳѳс эхлэн Түр горимд шилжүүлсэн байна. Түр горимд шилжүүлж байгаатай холбогдуулан хил, гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах дэд бүтэц, зам талбай, түр байгууламжуудын бэлэн байдлыг хангаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулахаар болжээ.
энэ удаагийн бүтээн байгуулалттай холбоотой түр горим нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрэх юм.
Харин ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт оруулалгүй нэвтрэхээр зохицуулжээ. Та бүхэнд Түр горимоор зорчих маршрут болон түр байгууламжуудын байршлын зургийг танилцуулъя.