Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг засварлаж, шинэчлэхээр өнгөрсөн зургадугаар сард хааж, түр зам гаргаад байгаа билээ.
Энэ жилийн хувьд тус бүс нутагт бороо хур ихтэй байсан учир гаргасан түр зам эвдрэл ихтэй, автомашинаар зорчиход хүндрэл ихээр гарч байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандсаар байгаа юм.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн Улаанбаатараас Дархан чиглэлийн хуучин болон түр замыг бүр хаахаар болжээ.
Харин Эрдэнэт, Булган, Хөвсгөл чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүд Төв аймгийн Дашинчилэн сумаар дамжин өнгөрөхөөр болжээ. Уг зам хэдий хугацаанд хаагдах нь одоогоор тодорхойгүй байна.