Улаан сарнай
Улаан сарнайг эрт дээр үеэс хайр дурлалын бэлэгдэл болгож ирсэн. Хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгөх нь \” Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг байсан нь одоо ч гэсэн хүмүүсийн дунд үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг.
Шар сарнай
шар сарнай нь дулаан уур амьсгал, болон аз жаргалыг илтгэдэг. Шар сарнайг ихэнхдээ сайн найз нөхдөдөө өгдөг байна. Яагаад гэвэл шар сарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог. Шар сарнайг хамгийн сүүлд нээн илрүүлсэн байна. Тэгсэн хэдий ч түүний нэр хүнд маш хурдан дэлгэрсэн гэдэг. Учир нь түүний сайхан үнэртэй холбоотой. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэй байдаг.
Хөх ягаан сарнай
Энэ сарнай нь маш их зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Лаванда сарнайг хүмүүс анхны харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг. Мөн лаванда сарнайг авсан хүн тухайн мөчийг хэзээ ч мартдаггүй гэж ярих нь байдаг.
Улбар шар сарнай
Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригийн нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик байдлын бэлэг тэмдэг болдог. Тэгэхээр улбар шар өнгийн сарнай нь маш их утга илгээнэ гэсэн үг. Мөн улбар шар сарнай нь \” би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.
Цагаан сарнай
Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай маш нууцлагдмал цэцэг юм. Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг. Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ гэрлэх тухай бодож байгаа бол түүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.