Учир нь Исламын улсын бүлэглэл ОХУ-тай дайн зарлаж байгаа бичлэг ням гаригтYoutubeхуудсаар олон нийтэд хүрсэн байна. Тус бичлэгт \”Сонс
Путин. Бид ОХУ-д очиж, танай иргэдийг хөнөөх болно. Ах дүүсээ, Ариун дайн хийж,
тэднийг устгаж, тэдэнтай дайтацгаая” хэмээн бичигджээ.
ОХУ сүүлийн үед Исламын улс, бүлэглэлийн эсрэг Сирид тусгай ажиллагаа
явуулж, Сиритэй цэрэг армийн хүчийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар яриа
хэлэлцээр хийх болсон. Энэ нь Исламын бүлэглэл ОХУ-д заналхийлэх шалтгаан болов
уу гэж таамаглаж байна.
Бичлэгийг албан ёсны мөн гэдгийг тогтоогоогүй байгаа ч цэрэг, армийн
хэрэглэдэг телеграм аккаунт ашиглаж, youtube хуудсанд бичлэг байршуулсан байна. Тиймээ ОХУ-аас тус
бичлэгтэй холбоотой арга хэмжээ авч байгаа гэнэ. Хэрвээ бичлэг дэхь заналхийлэл үнэн гэж тогтоогдвол хүчирхэг армитай ОХУ
зүгээр өнгөрүүлэхгүй биз. Магадгүй ОХУ Исламын бүлэглэлтэй дайн зарлаж ч
болзошгүй юм.