УИХ, Засгийн газрын
гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий
аймаг дахь Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ажиллалаа. Ангийн захирагч, хурандаа
Н.Мягмарцоож ангийнхаа зохион байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлаа тоймлон танилцуулж,
цаашид салбарын удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх ямар ажил байгааг илэрхийлж
байв. Б.Бат-Эрдэнэ сайдыг БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,
хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал
М.Эрдэнэдалай нарын албаныхан дагалдан ажиллав.