Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-д оролцох эрхийн хоёрдугаар шатанд тоглож байгаа билээ. Манай хөлбөмбөгчид өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай өөрийн талбайдаа хийж байна. Дөнгөж сая тоглолтын эхний хагас дууслаа. Тоглолтын 21 дэх минутанд н.Наранмандахаас ирсэн хөндлөн дамжуулалтыг 4 дугаартай А.Дөлгөөн хүлээн авч амжилттай хаалганд цохисноор тоглолтын эхний гоолыг орууллаа.
Ийнхүү ДАШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан Монгол улсын шигшээ баг тоглолтыг тэргүүлж байна. Тоглолтын хоёрдугаар хагас 15 минутын дараа эхэлнэ.