Өнгөрсөн гуравдугаар сард Польш улсад зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс 80-аас дээш насны ангилалд хөнгөн атлетикч Ц.Раднаа 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400м-ийн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн билээ.
Тэгвэл тэрбээр Австрали улсад зохион байгуулагдаж буй тэмцээнд амжилттай оролцож байна. Одоогоор гурвын харайлт, 60 м-ийн гүйлт, 80 м-ийн саадтай гүйлт гэсэн гурван төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тэрбээр энэ удаагийн тэмцээнд таван төрөлд оролцож байгаа бөгөөд өнөөдөр 400метрт уралдах аж.