Өчигдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр Солонгосын хойгийн баруун хэсгээр дайран өнгөрсөн “Линлин” далайн шуурганы улмаас 3 хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж, урьдчилсан байдлаар 67.8 тэрбум воны хохирол учирсан талаар БНСУ-ын Онцгой байдлын газраас мэдээлэв.
Мөн далайн шуурганы улмаас хувийн орон сууц, олон нийтийн байгууламжийн нийт 3,653 барилга байгууламжид хохирол учирч, цагаан будаа, тариалангийн талбай, ногоон хүлэмжийн байгууламжийн нийт 14,468 га талбай өртсөн байна.
Уг далайн шуурганд Монгол иргэд өртөж, гэмтсэн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй болохыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ.