Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах болсонтой холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс санал асуулгад засаглалын хэлбэрээ ард нийтээс мөн асуух санал гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан “Парламентийн засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу ” сэдэвт мэтгэлцээнд МАН ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар “Цензургүй мэтгэлцээнд” оролцохоор болсон байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нь 1992 оны Үндсэн хуулийг батлалцах АИХ-ын гишүүнээс эхлээд парламентад нийт 7 удаа сонгогдохдоо нэг ч удаа сайд болж байгаагүй сонгодог парламентийн гишүүн юм. З.Энхболд парламентад 3 удаа сонгогдож УИХ-ын даргаар нэг удаа ажиллаж өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа билээ.
Уг мэтгэлцээн нь 2019 оны 9 р сарын 16-ны даваа гаригийн 21.00 цагт С1 Тв болон Цензургүй яриа-Цензургүй сурвалжлага хаягаар шууд дамжуулахаар болжээ.