АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотод үйл ажиллагаа явуулдаг Ambrosia пүүсийн мэргэжилтнүүд цусны плазмын тусламжтайгаар хүмүүсийг залуужуулах анхны туршилтаа хийхэд бэлтгэж байгаа аж. Энэхүү туршилтаа хулгана дээр явуулсан туршилтуудын үр дүнд тулгуурлан хийх юм. Тэрхүү ажлын үеэр хөгшин болон залуу мэрэгчдийн цусны тогтолцоог нэгтгэж байжээ.
Тус пүүсийг эмч Жесси Кармазин үүсгэн байгуулжээ. Тэрбээр залуу хүний цусыг 35-аас дээш насны хүмүүст сайн дурын үндсэн дээр юүлэх юм. Ингэснээр нас залуу, цус шингэн хүмүүсийн үйлчилгээ ямар байхыг үзэх гэнэ. Түүний явуулах туршилтуудад нийтдээ 600 хүн оролцох бөгөөд тэд \”туршилтын туулай” болсныхоо төлөө 8000 доллар төлнө.
Доноруудын нас 25-аас дээш байх ёсгүй аж. Оролцогч бүр хоёр хоногийн дотор 1,5 литр цусыг юүлүүлэх болно. Энэ ажилбарын өмнө болон нэг сарын дараа сайн дураар оролцогчдын цусыг нарийвчлан шинжлэх юм. Туршилтад оролцогчдын төлөх мөнгөөр цус юүлүүлсний зардал, лабораторийн шинжилгээ, даатгал, элдэв зөвшөөрлийн зардлыг нөхөх гэнэ. Гэхдээ энэ туршилтыг зарим нэг мэргэжилтнүүд шүүмжилж эхэлсэн билээ. Тэд туршилтууд хүн дээр амжилттай хийгдэнэ гэдэгт итгэхгүй байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn