Өнгөрөгч амралтын өдөр Японы
Токио хотын захирагчийн сонгууль болж тус улсын Байгаль орчны сайдаар ажиллаж
байсан Юрико Коикэ ялалт байгуулж, Токио хотын анхны эмэгтэй даргаар
сонгогдлоо. Тэрээр либерал
ардчилсан намаас нэр дэвшиж2.85 саяхүний саналаар
13 сая хүн амтай
хотын захирагч болсон байна.
Юрико Коикэ ялалт байгуулсныхаа
дараа \”Би Токио
хотын урьд өмнө байгаагүй амжилтад хөтлөх болно” гэж хэлсэн
байна. Шинэ хотын
дарга анхны гадаад айлчлалаа 2016 оны зуны Олимпийг зохион байгуулж буй Бразил
улсад хийх бөгөөд дараагийн Олимпийг зохион байгуулагч орны хувьд энэ сарын
сүүлээр Рио Де Жанейрод хүрэлцэн очиж Олимпийн бамбарыг хүлээн авах хүндтэй
үүрэг ногдож байна.
Түүний
өмнөх хотын захирагч Ёичи
Масүзоэ улсын төсвөөс мөнгө шамшигдуулж, хувьдаа зарцуулсан дуулианд нэр
холбогдож, өөрийн хүсэлтээр огцорсон юм. Ёичи Масүзоэтөрийн албаны машинаар
долоо хоног бүр зуслан руугаа явж, төрийн сангаас хотын даргад хуваарилдаг
хөрөнгөөр гэр бүлээрээ аялсан, мөн энэ хөрөнгөөр гэртээ уран зураг, нэхмэл
хувцас худалдаж авсан зэрэг баримтыг хэвлэлүүд илчлээд байсан юм.
Түүнчлэн
түүний эхнэрийн удирддаг эрдэм шинжилгээний хүрээлэн нь Масүзоэгийн хувийн
байшинг түрээслэн ажилладагийг ч хэвлэлүүд олон нийтэд ил болгосон юм. Хотын
даргаар ажилласан хоёр жил дөрвөн сарын хугацаанд тэрээр нийтдээ 200 сая иенийн
зардлаар гадаадад есөн удаа аялсан баримтыг ч дэлгэсэн юм. Тэрээр энэ бүхнийг
хүлээн зөвшөөрөөгүй ч хотын ажлыг цалгардуулахгүйн үүднээс ажлаа өгөхөө
мэдэгдсэн юм. Мөн
Ёичи Масүзоэгийн өмнөх Токио хотын захирагч Наоки Иносэ Токио хотод Олимп
зохион байгуулах санхүүжилтээс хувьдаа мөнгө завшсан хэргээр огцорч байсан юм.