\”Рио”-гийн зуны олимп эхлэхэд хоёр өдөр үлдлээ. Олимпийн нээлтийн ажиллагаанд орон орны баг тамирчид ямар хувцсаар гоёхыг сонирхуулж байна.
Монгол Улс
Монгол Улсын үндэсний шигшээ баг \”Рио\”-гийн олимпоор шар, цагаан өнгөөр ижилсэхээр болжээ.
Австрали
Тус улс өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр Сидней хотноо олимпод өмсөх баг тамирчдын хувцсыг албан ёсоор танилцуулсан билээ. Австралийн үндэсний шигшээ баг \”Рио”-гийн олимпоор \”Sportscraft” брэндийн хувцсаар гоёно.
АНУ
АНУ-ын Үндэсний шигшээ баг \”Ralph Lauren” брэндийн хувцсаар гангарахаар болжээ.
Канад
Канадын шигшээ баг төрийн далбаатайгаа ижилхэн улаан өнгөөр жигдрэхээр болжээ. Тэдний хувцсыг ах, дүү загвар зохион бүтээгч Деан болон Дан Катон нар урласан байна.
БНХАУ
Тус улсын шигшээ багийн эмэгтэй гишүүд шар өнгийн пиджак, цагаан богино юбка өмсөх бол эрчүүд нь улаан өнгийн пиджак, цагаан өнгийн өмд өмсөхөөр болжээ. Тамирчдын хувцсыг загвар зохион бүтээгч Ю Чанионг урласан байна.
Өмнөд Солонгос
Тус улсын шигшээ баг энэ жил 10 жилийн сурагчдын дүрэмт хувцастай төстэй хувцсаар жигдрэхээр болжээ. Хөх өнгийн пиджак, цагаан өнгийн өмдөөр жигдрэх юм. Өмнөд Солонгос \”Adidas” брэндтэй хамтран ажиллажээ.
Итали
Италийн шигшээ баг Рио хотноо өмсөх хувцсаа \”Giorgio Armani” брэндээр урлуулжээ.
ОХУ
ОХУ-ын шигээ баг энэ жил улаан, цагаан, хөх өнгөөр ижилсэхээр болжээ.
Их Британи
Их Британийн үндэсний шигшээ багийн өмсгөлийг загвар зохион бүтээгч Стелла МкКартни урласан байна.
Герман
Тус улсын тамирчид удахгүй эхлэх олимпийн нээлтэд саарал, цагаан өнгөөр ижилсэхээр болжээ.
Япон
Японы шигшээ баг улаан, цагаан өнгөөр ижилсэн байна.