АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд цахилгаанчаар ажиллаж байсан 46 настай Кун Шан Чун БНХАУ-ын тагнуул байснаа хүлээн зөвшөөрчээ. БНХАУ-д төрж, улмаар АНУ- ын иргэн болсон Кун Шан Чун Холбооны шүүхээр орж, БНХАУ-д чухал мэдээлэл дамжуулснаа хүлээсэн байна. Холбооны мөрдөх товчооны зохион байгуулалтын схем, тус байгууллагын албан хаагчдын тодорхойлолт, аяллын төлөвлөгөө болон тагнуулын хориотой бүсэд байршуулсан баримт бичгийн зураг зэрэг мэдээллийг тэрбээр Хятад руу дамжуулдаг байсан талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.
unen.mn