Долоодугаар сарын 28-ны өдрөөс хойш Монгол орны нийт нутгаар хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ зуны агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.1 хэмээр дулаан байгаа аж.
Тэгвэл хэт халалтаас үүдэн Яаралтай түргэн тусламжийн 103 утсанд ирсэн нийт дуудлагын 65 хувийг зүрх судасны өвчлөлтэй холбоотой дуудлага эзлэх болжээ.
Ингээд Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.