Сармис гэдэг энэ жижигхэн ногоо маш олон зүйлд тустай байдаг байна. Сармис нь хоол шингээлтийг сайжруулж, бактерийг эсэргүүцэж, залуужуулах, бие махбодийн тамир тэнхээг нөхөх, хавдар өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Сармис нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлж, даралт бууруулах, хүний бие махбодийн витамин В хүлээж авахыг түргэтгэж, мэдрэлийн системийг хамгаалах түргэн удаан чанарын халдварт өвчнөөс сэргийлэх, хүний биеийн өөх, нүүрс ус -ны нэгдлийг шингээн авахыг зохицуулж чаддаг, Сармисанд төрөл бүрийн баялаг эд агуулагдаж байдаг. Сармиснын эд нь исэлдүүлэх ба бактер устгах чадалтай.
Ялангуяа сүрьеэ өвчний бактерийг алж устгахдаа маш сайн юм. Сүрьеэ өвчний бактер нь нэгэн төрлийн өөхлөг чанартай зүйлийг шүүрүүлж бактер устгах бодисыг нэвтэрхийг харшилдаг юм байна. Сармисны эд нь усанд мөн өөхөнд уусамтгай чанартай тул сүрьеэ өвчний өөхлөг бүрхүүлийг нэвтлэн бактер -ийг хөнөөдөг. Мөн ходоод гэдсийг сэргээж, амин дэм -ийг сайн шингээн мэдрэл өвдөх, булчин мах шархиран өвдөх, мөр дал өвдөх зэргийг эмчлэх үйлчилгээтэй.
Мөн ядаргаа сайн тайлна. Эртний Төвдийн лам нар сармисыг зуун насттай хамт архинд дэвтээн өдөрт ганц хоёрхон дуслаар ууж залууждаг байсан жишээ бий. Орчин үед дэлхий олон орнууд сармисыг ашиглаж хүний биед хэрэгцээ бүхий эм, бэпдмэлийг бүтээн гаргаж зах зээлд нэвтүүлсэн байдаг. Тэдгээр нь зүрх судсанд ашигтай, дархлаа сайжруулж үрэвсэл дарах ба хавдар өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг.