Хүн төрөлхтний эрүүл мэндэд асар их хор хохирол учруулж байгаа Зика вирусны эсрэг гурван өөр төрлийн вакциныг эрдэмтэд туршиж байгаа билээ.
Эдгээр гурван өөр төрлийн вакциныг сармагчинд хийж туршиж байгаа бөгөөд харамсалтай нь нэг төрлийн вакцин нь Зика вирусын эсрэг идэвхгүй болох нь нотлогдсон гэв. Одоогийн байдлаар уг вирусын эсрэг хийх вакцины туршилт зогсолтгүй үргэлжилж байгааг эх сурвалж мэдээллээ.
Энэ халдварт өвчнийг зогсоох вакциныг гаргаж авахад хамгийн багадаа нэг жил зарцуулна хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Хэрэв үүнээс өмнө вакцины туршилт амжилттай болвол нэн даруй үйлдвэрлэлтэд оруулна хэмээн доктор Эд Врайт ярьжээ.
zuvsongolt.mn