нийтлэлийг бичиж сууна. Силва гэж хэн бэ. Тэр бол \”Бурхдын хот”-ын охин. \”Бурхдын хот”
гэдэг нь гэмт хэрэг, хүчирхийллээр дүүрсэн ядуусын хорооллыг хэлж байгаа юм. Тэгвэл
өнөөдөр бидний үзэн ядаж буй Рафаела Силва гэгч энэ охин тус хотод төрж, гэмт
хэрэг, хүчирхийллийн дунд өсөж торнижээ.
Харин түүний
аав, ээж нь охиноо жүдод оруулснаар ядуусын хорооллын дэг журамгүй амьдралаас
ёс жаягт суралцаж эхэлсэн байна. Силвагийн
амьдрал тийм ч дардан байгаагүй. Харин өөрийнх нь хөдөлмөр, шаргуу зан л
түүнийг энд авч ирсэн юм. Тэрээр нэг биш удаа шантарч, их спортыг орхиж байсан.
Гол шалтгаан нь ядуу амьдрал, арьсны өнгөтэй нь холбоотой байдаг байлаа.
Тухайлбал,
тэрээр 2012 оны Лондонгийн олимпод оролцож байх үедээ дүрмийн бус алдаа гаргаж
тэмцээнээс хасагдаж байсан юм. Энэ үед түүнийг яг л одоогийн бидэн шиг олон
нийт доромжилж, харааж, арьс өнгөөр нь гадуурхаж байжээ. Үүнээс болж Силва
жүдог орхиж, зорилгогүй мэт хэдэн сар амьдарсан ч буцаж их спортдоо ирснээр
2013 онд дэлхийн аварга болж, улмаар 2016 онд эх орондоо зохион байгуулагдаж
буй олимпын наадмаас анхны алтан медалийг хүртэж, түүхийн хуудсыг сөхөж байна.
Бурхдын хотод
амьдрахын тулд хөвгүүдтэй зодолдож, сургуулиасаа хүртэл хөөгдөж байсан энэ
охинд \”Олимпын аварга” гэх алдар хүндийг хүртэх эрх байхгүй гэж үү.
Уг нь Д.Сумьяа
Олимпын аварга болсон бол бид нийт олноороо баярлаж цэнгэх байлаа л даа. Гэхдээ
жүдо бол сэтгэл зүйн тулаан. Энэ тулаанд
хэн сэтгэлийн тэнхээтэй байна тэр л ялалт байгуулдаг. Д.Сумьяа ханцуйгаа салгаж
чадалгүйгээр гүйцэтгэл төгс бус этэх мэх хийсэн. Үүнийг л Рафаела Силва
ашиглаж, базари үнэлгээ болгож чадсан. Гэхдээ бас алдаа гаргачихав уу хэмээн
гайхширч байсан. Харин жүдогийн дүрэмд ханцуйны барьцтай хөл хүрэхийг зөвшөөрнө
хэмээн тусгасан байна. Олон улсын тэмцээний шүүгчид арай ч ийм бүдүүлэг алдаа гаргахгүй
байлгүй дээ.
Силвагийн
хувьд өмнө нь дүрмийн бус алдаа гаргаж байсан. Түүндээ ч маш ихээр гимшдэг. Энэ
ч утгаараа Д.Сумьяагийн хөл хүрчихэв үү хэмээн өөртөө ч итгэлгүй шүүгчдийг харж
зогссон. Гэхдээ олимпын шүүгчид шударга шийдвэр гаргаснаар \”Бурхдын хот”-д
хөвгүүдтэй зодолдож өссөн Силва охин 25 насандаа дэлхийн хэмжээний од болж,
амьдрал нь цоо шинээр гэрэлтэж эхэллээ.