Усан спортын бүх цаг үеийн шилдэг тамирчин Олимпийн аварга Майкл Фелпс 4×100 метрийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд түрүүлж, 19 дэх алтан медалиа хүртлээ.
Буухиа төрлийг Калеб Дрессел, Фелпс, Райан Хелд, Натан Эдриан нарын дөрвөл нийт 2 минут 45,05 секундийн хугацаатайгаар түрүүлсэн байна.Харин Мехди Метелла, Фабьен Жило, Флоран Маноду, Жереми Стравьюс зэрэг тамирчидтай Францын шигшээ баг 0,61 секундээр удаалж мөнгөн медалийг хүртсэн бол Австралийн шигшээ баг 3 минут 11,37 секундын амжилтаар хүрэл медалийн эзэд боллоо.
Ийнхүү Майкл Фелпс 19 алт, нийтдээ олимпын 23 медальтай болжээ.
emegteichuud.mn