Мармелад хэдий амттаны бүлэгт багтдаг ч гэсэн таны галбирт нөлөөлөхгүйгээс гадна сэтгэл санааг чинь сэргээх онцгой нөөцтэй гэвэл та итгэх үү. Үүүнийг эрдэмтэд баталжээ. Учир нь мармеладны найрлаганд агар-агар, пектин цэлцэгнүүр, алимны нухаш зэрэг ашигтай бүтээгдэхүүн бодисууд ордог байна.
Агар-агар хэмээх бүтээгдэхүүн нь ургамлын гаралтай бөгөөд бурых и красных водорослей –ээс гаргаж авдаг. Энэхүү бодис нь бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Харин пектин априкос болон алим цитрусийн төрлийн жимсэнд их хэмжээгээр агуулагддаг.
Пектин нь бодисын солилцоог сайжруулах, дэмжих үйлчилгээтэй. Харин желатин нь үс болон арьсанд онцгой нөлөөтэй. Амьтны гаралтай бүтээгдэхүүн учир түүнд мөн уургийн агууламж өндөр байдаг. Хэдийгээр амттан ч илчлэг багатай бүтээгдэхүүн. Тослоггүй учир жин хасах хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнд тооцогддог байна. Түүнчлэн хар шоколадны адил стресс тайлах болон сэтгэл санааг сэргээхэд тус болдог. Бага насны хүүхдэд мармелад өгвөл хориглох зүйлгүй бөгөөд тод өнгийн биш өнгө будаг холиогүй мармелад өгөх нь зүйтэй гэдгийг анхаараарай.