Сүүлийн өдрүүдэд самрын болц гүйцээгүй байхад түүх явдал ихэссэн байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өчигдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Зуслангийн чиглэлийн замд \”Ланд Круйзер-80” маркийн автомашинд түүхий самар тээвэрлэж явсан этгээдийг саатуулжсан байна. Тодруулбал, тус чиглэлд үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид 23 цагийн орчимд \”Ланд Круйзер-80” автомашиныг саатуулан шалгахад 47 настай С гэх эрэгтэй 50 кг савлагаатай 18 шуудай түүхий самар тээвэрлэж явсныг олж илрүүлжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид гэмт үйлдлийг таслан зогсоож, боргоцойг хураан авсан байна. Хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
chuhal.mn