Өнөөдөр Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын хөдөлгөөнийг 11.40 цагт нээх гэж байна.
Энэхүү замыг Нийслэлийн ойн өдөрт нээхээр төлөвлөөд байсан хэдий ч зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс түр хойшлуулах үүргийг Ерөнхий сайд өгсний дагуу өнөөдөр нээлтээ хийж байгаа юм.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээлэлдээ зам барилга, угсралтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дулааны улиралд дахин асфальтан хучилт нэмж хийхээс гадна явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны долдугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаараа хэлсэн билээ.