Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дипломат харилцаа бүхий таван улс болон НҮБ-д суух Элчин сайдын нэрсийг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар эдгээр нэр дэвшигч нарыг хэлэлцэж, дэмжихээр болсон байна.
УИХ-тай зөвшилцөж буй Элчин сайдад нэр дэвшигчид:
• ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа,
• Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг,
• Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж,
• Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр,
• Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар,
• Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд нарыг зөвшилцөхөөр хүргүүлсэн.
Харин Австрали, Лаос, БНСУ-д суух Элчин сайдын асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр болсон байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Зургаан Элчин сайдын асуудлыг бүлгээр хэлэлцээд дэмжсэн. Нэг том даваагаа давлаа. Үлдсэн Элчин сайдуудын асуудлыг дараагийн удаад хэлэлцэнэ. Хэсэгчлэн хэлэлцэхээр болсон” гэсэн юм.