Өнгөрсөн бямба гарагт Монгол улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын иргэдийг албадан гаргасан. Тэгвэл эдгээр иргэдийг өчигдөр БНХАУ-ын хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн болохыг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явуулж, цахим гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй БНХАУ-ын иргэдийг саатуулсан юм.
Энэхүү ажиллагааны үеэр саатуулсан 700 гаруй иргэний хэрэглэж байсан 1000-аад компьютер, 10000-аад гар утас болон байрлаж байсан дөрвөн зочид буудал, хэрэглэж байсан дугаарынх нь үүрэн телефоны операторуудыг шалгаж байгаа юм.