Өнөөдөр төв банк мөнгөний бодлогын хүүгээ нэмж, 15 хувь болголоо. Бодлогын
хүү нэмэгдснээр арилжааны банкуудын зээлийн хүү дагаж өсдөг байгаа. Ингэснээр
зээл олголт ч буурдаг байна.
Үүнийг дагаад хамгийн бага буюу 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олголт
зогсож магадгүй гэсэн айдас иргэдэд бий болчихлоо. Уг нь Засгийн газар
ипотекийн зээлийг зогсоохгүй, үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн арилжааны
банкуудад ч үүрэг болгосон байдаг. Гэвч эдийн засгийн тогтворгүй байдлаас үүсч,
зарим банкууд ипотекийн зээл олголтоо түр зогсоосон тухай мэдээлэл цацагдах
болсон юм.
Бодлогын хүү нэмэгдснээр бүр хүчтэй нөлөөлөл үзүүлж, цаашид 8 хувийн хүүтэй
орон сууцны зээл олгохгүй ч байж мэдэх нөхцөл үүсчихээд байна. Төв банкнаас
гарсан гэнэтийн шийдвэрийг ард иргэдэд хүндрэл учруулахааргүй зохицуулна гэж
найдаж байна.