Холер өвчний улмаас Гайтийн олон сая иргэн өвчилж, 9000 гаруй хүн амь насаа
алдсан билээ. Тэгвэл энэ бүхний буруутан нь НҮБ хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
Өөрөөр хэлбэл НҮБ алдаагаа хүлээн зөвшөөрсөн байгаа юм.
Гайтид болсон их газар хөдлөлтийн дараа НҮБ энхийг сахиулагчдаа илгээсэн.
Гэвч тэдний байрлах хуарангийн ариун цэвэрт анхаарал хандуулаагүйгээс болж
бохир шууд Гайтийн иргэдийн ундны усанд цутгадаг байж. Үүнээс болоод иргэд
холер өвснөөс маш хурдтайгаар өвчилсөн гэж үзсэн байна.
Энэ үед НҮБ арьсаа хамгаалж, холери нутгийн иргэдийн дотроос гарсан гэж
мэдэгдэж байсан байна. Гэвч Гайтид өмнө нь хэзээ ч холер өвчин гарч байгаагүй
аж. Тиймээс тус улсын шүүхээс НҮБ-ыг дуудсан ч амжилт ололгүй байсаар Нью
Йоркийн шүүхийн танхимд асуудал ирсэн байна. Гэвч НҮБ хариуцлага хүлээхээс
бултсаар байгаа аж. Харин тус байгууллагын нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн
залгамжлагчдаа хандаж, уг асуудлыг шийдвэрлэх захиас үлдээсэн байна.