Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 20, 27-ны бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин наймдугаар сарын 21, 28-ны ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.