Г.Мандахнаранг ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангасан тухай дэлхийн томоохон хэвлэлүүд болох CNN, Reuters, Time, BBC, Daily Mail, AFP news agency, China
Xinhua news, Peoples China, BuzzFeed News, Sports center, Global Times news мэдээлж байна. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын дасгалжуулагчдын үйлдлийг олимпийн онцлох үйл явдлаар дурдав. Монголын дасгалжуулагчид хийх ёстойгоо л хийсэн. Тамирчидаа өмгөөлж үүнээс илүүгээр яаж эсэргүүцэлээ илэрхийлэх вэ? Бас АНУ, Японы чөлөөт бөхийн холбоо Монголын Г.Мандахнаран хүрэл медаль хүртсэн болохыг сануулав.