Риогийн олимпийн чөлөөт бөхийн эрэгтэй 65 кг-ын жинд
зодоглосон Г.Мандахнарангийн Олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасах асуудлыг
Дэлхийн чөлөөт бөхийн холбоо хэлэлцэж байгаа тухай мэдээлэл цацагдаад эхэллээ.
Тус мэдээлэлд \”…Г.Мандахнаран 7:6
онооны харьцаатай тэргүүлж явсан ч, тэмцээний төгсгөлд талбай тойрч зугтсан
учир торгууль өгсөн. Үүнийг дэлхийн чөлөөт бөхийн холбоо хянаж үзээд, Монголын
тамирчинг олон улсын тэмцээн уралдаанд оролцохыг хориглох тухай хэлэлцэж байна…”
гэжээ.
Үнэхээр ийм
асуудал яригдаж байгаа бол харамсалтай. Тиймээс Монголчууд, дэмжигчид бид хэсэг
намжиж, эсэргүүцлээ зогсоож, холбооны шийдвэрийг харах нь зүйтэй байх. Мөн
дүрэмд \”шүүхэд хандаж болно” гэж заасан байгаа. Энэ дагуу нь мэргэжлийн хүмүүс
нь шүүхэд хандаад явбал дээрсэн. Харин бид энд эсэргүүцэл илэрхийлж байгаа
нэртэй тамирчныхаа цаашдын тэмцээн уралдаанд хориг саад хийчих вий дээ анхаарал
болгоомжтой байхад илүүдэхгүй биз.
Эх сурвалж: Харуул Овогтын Хүү