Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Төрийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн “Мэдээллийн аюулгүй байдал” гэх нэн чухал сэдвээр төрийн байгууллагууд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цаг үеэ олсон явдал болохыг онцлон тэмдэглээд, хэлэлцүүлэгт амжилт хүслээ.