Засгийн газар төсвийн тодотголоо УИХ-д өргөн бариад байна. Тус тодотголд
саяхан Засгийн газарт \”Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааныхаа
тодорхой хувийг зарсан ч төлбөрөө гүйцэт аваагүй байгаа иргэдийн асуудал
багтжээ.
Тодруулбал, Засгийн газрын наймдугаар дугаарын сарын 10-ны өдрийн
хуралдаанаар \”Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан. Засгийн
газрын шийдвэр гаргахаас өмнө \”Сайн” хувьцаа хөтөлбөрт хамрагдсан арилжааны
банкнуудад хувьцаагаа худалдах хүсэлт
гаргасан иргэдэд хувьцааны төлбөр олгохоор холбогдох
тооцоог хийн, 2016 оны төсвийн тодотголд нэмж тусгуулжээ.
Өнөөдрийн байдлаар
нийт 1,313,432 иргэн хүсэлт гаргаснаас 1,294,944 иргэний хувьцааны төлбөрийг
бүрэн болон хэсэгчлэн олгоод байгаа бөгөөд хувьцааны мөнгөө бүрэн аваагүй 19
мянга орчим иргэн байгаа аж. Эдгээр иргэдийн хувьцааны мөнгийг гүйцээн олгохоор төсөвт тусгажээ.