Энэ сарын 23-ны өдөр Засгийн газраас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн2016 оны
төсвийн тухай хуульдөөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны
төсвийнтухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд
өргөн барьсантай холбогдуулан гишүүд, иргэдийн гомдол МҮЭ-ийн холбоонд ихээр
ирж байгааг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2016 оны төсвийн тодотголоор хөдөлмөр,
нийгмийн хамгааллын асуудлуудыг хүрсэн түвшингээс дордуулсан шийдвэрийг МҮЭ-үүд
буруушааж байна. Тодруулбал:
·төрийн албан
хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг 3 дахин бууруулахаар,
·бүтцийн
өөрчлөлт нэрийн доор мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халахаар,
·эдийн засгийн
хямрал ард иргэдэд хүндээр тусч байгаа үед татварын хөнгөлөлтөөр иргэдээ
дэмжихийн оронд Нийгмийн даатгалын тэтгэврийн санд ажилтан болон ажил олгогчоос
төлөх шимтгэлийн хувь хэмжээг 5 нэгжээр үе шаттай нэмэгдүүлэхээр,
·Тэтгэвэрт гарах
насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр,
·хүүхдүүдийг
ялгаварлан үзэж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 орчимд хувьд өгөхөөр,
·гадаадын
иргэнийг гэрээгээр ажиллуулсан ажил олгогчийн төлөх ажлын байрны төлбөр дутуу
төвлөрүүлснээс үүдэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зардлыг бууруулахаар,
МҮЭ-ийн холбоо нь баялаг бүтээгч хөдөлмөр эрхлэгчдийнхээ олонхыг төлөөлдөг
иргэний нийгмийн томоохон байгууллагын хувьд иргэдийнхээ нийгмийн хамгаалал,
амьжиргаа, хөдөлмөрийн харилцааны асуудлуудыг нийгмийн түншлэл-гэрээ
хэлэлцээрийн зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх саналыг дахин Улсын Их Хурлын дарга,
Улсын Их Хурлын байнгын хороодод хүргүүлжээ.