Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар гэдэг хүний аялсан зугаалсан, идсэн уусан, төрийн өмч хөрөнгийг шамшигдуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гардаг ч цагдаа шүүхийн байгууллага дээрээ тулахаараа ор мөргүй замхардаг байсан цаг саяхан. Харин энэ удаад дээрх асуудал нэлээд нарийн нягт шалгагдаж байгаа сурагтай.
Учир нь Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар дүүргийнхээ хэмжээнд хэрэгжих Төсөл сонгон шалгаруулах комиссын даргаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн хүү Б.Энхтөрдөө мөсний үйлдвэр барихад зориулж 65.0 сая төгрөг, төрсөн дүү Х.Отгонбаатардаа гахайн ферм ажиллуулахад нь зориулж 70.0 сая төгрөгийн тендерийг тус тус олгосон, мөн өөрийг нь тойрон хүрээлэгч дүүргийн нэр бүхий ИТХ-ын төлөөлөгчийн гэр бүлийнхэнд хууль бусаар тендер олгосон нь өнгөрсөн хавар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин нийтэд мэдээлэгдсэн. Энд дарж энэ талаарх мэдээллийг үзнэ үү