Рио 2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдаж шагналт 5-р байранд орсон Мандахнаранд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос алтаар цутгасан медаль хийлгэж өгөхөөр хандив цуглуулсан юм. Тэд энэхүү хандивийн аянаа 5 хоног өрнүүлсэн бөгөөд нийт 20,4 сая төгрөг цугларсан аж. Өнөөдөр түүнд цуглуулсан хандивийн мөнгийг алтаар цутгасан медалийн хамт Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооныхон гардуулан өглөө. Энэ үеэр \”Хос гангийн оргил” ХХК-аас таван сая төгрөгийн үнэ бүхий \”Мizuno” брэндийн хувцас хэрэглэлийг бэлэглэсэн аж. Мөн түүнд \”Хүчит Чулуут\” компаниас хоёр өрөө байр өгнө хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр тус компанийн үүсгэн байгуулагчид Г.Мандахнаранд хоёр өрөө байрных нь батламжийг гардуулжээ.
Б.Нараа
Үндэстэн агентлаг