АНУ-д Шинэ Орлеоноос Орландо хот руу нислэг үйлдэж байсан онгоцны хөдөлгүүр эвдэрчээ. Онгоцны хөдөлгүүр нислэгийн явцад дэлбэрсэн аж. Нисэх онгоцонд нийт 104 зорчигч сууж явсан бөгөөд гэнэт чанга чимээ гарсаны дараа хөдөлгүүрийн эд ангиуд салж эхэлсэн байна. Нислэгийн ахмад хамгийн ойрын нисэх буудалд яаралтай ослын буулт хийсэн бөгөөд зорчигчид болон хөлөгт өөр ямар нэгэн гэмтэл учраагүй байна.