2019 оны НӨАТ-ын баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэж, урамшуулал буюу буцаан олголтыг хуулийн дагуу 1-р улиралд багтаан олгох аж.
Үүнтэй холбогдуулан ebarimt системийн хэрэглэгч та хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхийг шалгаж, бүртгүүлж амжаагүй НӨАТ-ын баримтаа яаралтай бүртгүүлээрэй.
Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол ebarimt системд дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.