Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлэх үедээ өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх талаар ҮАБЗ санал нэгдсэн хэмээн мэдэгдсэн. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулснаар шийдвэрлэх боломжтой болохыг ч дурьдсан юм.
ҮАБЗ-өөс гаргасан энэхүү зөвлөмжтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгсөн байна.
2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233,034 байна.
Одоогоор нийт тэтгэврийн зээл авагчдын 11.2% нь нэг хүртэлх жилийн зээлтэй байгаа бол 87.8% нь 1-5 жилийн хугацаатай зээл авчээ.