Энэтхэгийн аялал жуулчлалын сайд Махеш Шарма ням гаригт /2016.08.28/хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Энэтхэгт зорчиж буй гадаад эмэгтэйчүүдийг банзал болон богино даашинз өмсөхгүй байхыг зөвлөхийн сацуу шөнийн цагаар ганцаар явахгүй байхыг анхааруулсан байна.
Энэтхэгт хүчингийн хэрэг их гардаг төдийгүй өдөрт 92 эмэгтэй хүчиндүүлдэг аж. Мөн түүнчлэн Шарма гадаад эмэгтэйчүүдийг зорчсон тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын зургийг дарж байхыг зөвлөсөн байна.
Тэрээр \”Өөрсдийн аюулгүй байдлын төлөө гадаадын эмэгтэй жуулчид богино даашинз болон банзал өмсөхгүй байх хэрэгтэй. Энэтхэгийн соёл баруунаас өөр” гэв.
Гэвч тэрээр ингэж хэлснийхээ төлөө багагүй шүүмжлэлтэй тулгараад байгаа бөгөөд \”Аялал жуулчлалын салбар бол жуулчдыг татдаг болохоос үргээдэг газар биш, эмэгтэйчүүдийг юу өмсөхийг заах эрхгүй” хэмээн нийгмийн сүлжээгээр иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.