Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн шинэ байрны нээлт өнөөдөр /2020.01.12/боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий захирал М. Түвшинбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, БНСУ-ын элчин сайдын яамны Консулын зөвлөх Кил Ганмүг, “Тиффани Мед” эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгч Х.Пүрэвбадам, БНХАУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Бээжин хотын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ду Шо Фе, Хятадын Хааны зүүний нууц судрын өв залгамжлагч, Хятадын анагаах ухааны хөгжил сангийн зүүний мэргэжлийн хорооны дарга Ян Жэнхай, Япон Улсын Хамамацу Анагаах Ухааны Их Сургуулийн судлаач, БНХАУ-ын Анагаах ухааны Шинжлэх ухааны академич Гао Ронг Хуй болон тус эмнэлгээр үйлчлүүлэгсдийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж хан хуурыг эгшиглүүлэн “Тиффани Мед” эмнэлгийн шинэ байрны жаврыг үргээх ёслол үйлдэв.
Үүний дараа Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн шинэ байрны нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод Хятадын Хааны зүүний нууц судрын өв залгамжлагч, Хятадын анагаах ухааны хөгжил сангийн зүүний мэргэжлийн хорооны дарга Ян Жэнхай “Дорно дахины уламжлалт анагаах ухааны ач тус”-ын талаар лекц уншлаа.
Хятадын Хааны зүүний нууц судрын өв залгамжлагч, Хятадын анагаах ухааны хөгжил сангийн зүүний мэргэжлийн хорооны дарга Ян Жэнхай: Хятадын анагаах ухаанд эмчилгээний таван арга байдаг ба тэр дундаа Зүүний эмчилгээ нь нэн тэргүүний эмчилгээний арга юм. Уламжлалт анагаах ухааны үндэс нь Ин Ян буюу арга билгийн хослол бөгөөд энэ нь Хятадын соёлын үндэс , хятадын анагаах ухааны гол агуулга юм. Миний чин хүсэл бол “Дэлхийн хүн бүр эрүүл мэндийн боловсрол тэр дундаа Хаадын зүүний онолын мэдлэгтэй байх юм бол, өвчин зовлон багасна” гэж боддог. Хаадын судар нь Монголын ард түмэнд ашиг тусах өгөх болтугай” гэв.
Нээлтийн үеэр Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий эмч Б.Цолмонсүрэнгээс эмнэлгийн үйл ажиллагааны талаар тодруулав.
-Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхлээд хэдэн жил болж байна вэ?
-Манай эмнэлэг нь “Ивээлт Талим”ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2018 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Бид бүхэн үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болж байна. “Тиффани Мед” эмнэлэг нь Дорно дахины уламжлалт сэргээн засах анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.Уламжлалт анагаах ухааны чиглэлийн хүрээнд БНХАУ-ын эмнэлгүүдтэй хамтран ажиллаж туршлагатай профессоруудыг урин авчирч эмчилгээ оношилгоо хийлгэдгээрээ давуу талтай. Дорно дахины буюу Япон, Солонгос, Энэтхэг, Тайван зэрэг дорнын анагаах ухааныг хөгжүүлэх зорилготойгоор бид бүхэн хичээн ажиллаж байна.
-“Тиффани Мед” эмнэлэг нийт хэчнээн эмч, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай эмнэлэгт БНХАУ-ын гурван профессор урилгаар ирж эмчилгээ хийдэг. Мөн өөрийн дөрвөн Уламжлалт анагаах ухааны эмч, уламжлалт анагаах ухааны хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Нээлтийн арга хэмжээнд тус эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгчид хүрэлцэн ирсэн байсан бөгөөд энэ үеэр хүндэт зочдын төлөөлөл болгож “Тиффани Мед” эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгч Х.Пүрэвбадамын сэтгэгдлийг нь сонслоо.
“Тиффани Мед” эмнэлгийн хүндэт үйлчлүүлэгч Х.Пүрэвбадам “Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэгээр 2019 оны нэгдүгээр сараас эхэлж үйлчлүүлсэн. Энэ эмнэлэгт үйлчлүүлэх болсон шалтгаан гэвэл миний баруун гар мэдээгүй болж, хөдөлж чадахааргүй болсон байсан. Тухайн үед Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг байдаг гэдгийг сонсоод хүрэлцэн ирж үзүүлж, оношоо мэдэж гурван хоног эмчилгээ хийлгэсний үр дүнд миний гар эрүүл болсон. Миний баруун гарыг эмчилж өгсөн алтан гартай эмч нартаа маш их талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нь “Ивээлт Талим”ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 2018 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд дорны уламжлалт анагаах ухааны хүчил шүлт тэнцвэржүүлэгч био цахилгаан эмчилгээг шинээр нэвтрүүлж эмийн бус аргаар эмчилгээ хийдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн “Тиффани Мед” эмнэлэг нь Монгол анагаах ухаан, Дорнын анагаах ухааны мэргэжлийн дөрвөн эмч , бариа заслын хоёр сувилагчтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмчилгээндээ уламжлалт анагаах ухааны зүү төөнүүр,бариа засал, хануур шивүүр засал, рашаан эмчилгээ,шавар эмчилгээ, тан эмчилгээ болон дэлхий дахинд дэлгэрч буй хүний биеийн хүчил шүлт тэнцвэржүүлэгч био цахилгаан эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Мөн Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нь гадаадыг зорин эмчлүүлэгчдийг багасгах зорилгоор БНХАУ-ын Бээжин хотын шилдэг эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан олон жилийн туршлагатай , шилдэг эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг урин туршлага солилцох, ажлын байран дахь сургалт зохион байгуулж залуу боловсон хүчинг бэлтгэх, сүүлийн үед хийгдэж буй шинэлэг эмчилгээний багаж төхөөрөмж, арга барилыг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.