Олон жилийн турш Нар нь арьсны хавдар үүсэх шалтгаан гэж үздэг байсан. Гэвч өглөө оройн Нарны туяа нь хүний биед маш сайн гэдэг нь судалгаагаар батлагдаж байна. Мөн Нарны туяа нь эрүүл мэндийн ноцтой доголдууд болох хэд хэдэн хорт хавдарын эрсдэлийг багасгадаг болох нь судалгаагаар харагдсан. (UVB) Нарны нил ягаан туяа нь арьсанд туссанаар бидний биед Д витамин үүсгэдэг. Босстоны Анагаах Ухааны Их Сургуулийн эрдэмтэн (UVB) Нарны нил ягаан туяаг үндэслэгч Профессор Майкл Холик /Michael F. Holick, PhD, MD, Professor of Medicine, Director of the General Clinical Research Center, Director of the Vitamin D, Skin and Bone Research Laboratory, Director of the Biologic Effect of Light Research Center of the Boston University Medical Center / хэлэхдээ:\”Бид өөрсдийн биед хэрэгтэй Д витамины 90-95% -ийг Нарнаас авдаг”. Энэ нь нэн чухал калцийг шингээснээр ясны эрүүл мэндийг хадгалж, ясны сийрэгжилт, 2-р төрлийн чихрийн шижин, олон төрлийн эвэршилт, хавдар гэх мэт ноцтой ужиг өвчнүүдээс өөрсдийгөө хамгаалж чадна. Майкл Холик зөвлөхдөө бид Д витамины төвшингөө нэмхийн тулд хавар зуны улиралд 7 хоногт дор хаяж 3 удаа 5-15 минут нарны хамгаалалтгүйгээр наранд гадуур алхах ёстой. Бид Д витаминыг өдөр тутмын хүнсээр эрүүл мэндэд хангалттай хэмжээгээр авч чаддаггүй гэжээ.
Британы Эмнэлгийн Сэтгүүлд (British Medical Journal) нийтэлсэнээр Нарны цацраг бидны эрүүл мэндийг сайжлуулах 15 үзүүлэлт:
1. Нарны туяа нь Строгений (Биеийн байгалийн аз жаргалын даавар) түвшинг нэмэгдүүлдэг.
Тийм ч учираас Нар мандахад бид илүү аз жаргал болон илүү энергийг мэдэрдэг. Наранд паркаар алхах дасгал нь сэтгэл гутралыг зогсооно. Гадаа дасгал хийх нь дотор дасгал хийхээс илүү Ендорфинийг үүсгэдэг гэж судалгаанаас харагдсан
2. Зүрхний өвчнийг багасгадаг
Английн анагаах ухааны судалгаанд Англи хүмүүс нь өвлийн улиралд зуны улирлаас харьцангуй их нас барсан байдаг. Учир нь тэд өвлийн улиралд Д витамины хэмжээ багасдаг гэж үздэг бөгөөд энэ нь Английн хаана амьдарч байгаагаас шалтгаалдаг. Блакпүл нь Бурнэгээс жилийн Нартай өдрүүдийн цаг нь 27% илүү бөгөөд Блакпүл нь Бурнэгээс 9% зүрх судасны өвчний үхлээр бага байдаг. Өвлийн улиралд Д витамины хэмжээ багассанаар хлострений хэмжээ ихэсдэг гэж Lancet эрүүл мэндийн сэтгүүлийн судалгаа байдаг. Мөн доктор Майкл Холик нь цусны даралттай хүмүүс (UVB) нарны нил ягаан туяаны аппаратанд орсноор цусны даралтыг эм уусантай адил багасгадаг болхыг нээсэн.
3. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх
Д витамин нь чихрийн шижин өвчин эхлэхээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Бага насандаа Д витамин хэрэглэж ирсэн хүүхдүүд чихрийн шижин өвчний нэгдүгээр төрлийг тусахаас 80% сэргийлж чаддаг гэж доктор Холик хэлсэн. Д витамины дутагдал нь чихрийн шижин өвчний хоёрдугаар төрлийг тусахад нөлөөлдөг гэж Royal Лондон эмнэлэгт суралцаж байгаа доктор Барбара хэлсэн.
4. Улиралын чанартай өвчнөөс сэргийлдэг
Нарны энерги багассанаас үүсэлтэй сэтгэл гутралын өвчин өвөл хүмүүсийг стресстүүлдэг. Намар өвлийн саруудад өглөө нэг цаг алхаж, зун 15 минут гадаа сууж байгалийн Нарны энергийг авах хэрэгтэй.
5. Олон төрлийн мэдрэлийн өвчинөөс сэргийлдэг
Төв мэдрэлийн системийн өвчин болох судас хатуурал, саажилт зэрэг өвчин их байна. Учир нь эрдэмтэдийн судалснаар Нарны туяанд бага насандаа байх нь өвчлөх эрсдлийг бууруулдаг бөгөөд Нарлаг газруудад олон төрлийн мэдэрлийн өвчин тусах нь бага байдаг байна.
6. Шүд цооролтоос сэргийлэх
Нар нь таны шүдийг ч гэсэн илүү бат бөх байлгаж чаддаг. Шүдний эмчилгээний талаар суралцагчид хэлэхдээ Волейс болон Мерсейсид-г бодвол Шотландын баруун хойд хэсэгт нар бага тусдаг газрын хүүхдүүд илүү шүд цоорох өвчтэй байдаг. Тамес-н баруун хойд зүгийг бодвол Шотландад 12 настай хүүхдүүдийн шүдний цооролт 3 дахин бага байсан.
7. Өвчин намдаадаг
Наранд байх нь биеийн булчин шөрмөсийг дулаацуулж, чангаралтыг сулруулж, суларсны үр дүнд өвдөлтийг багасгадаг. Нурууны өвдөлт, өрөвслийг бууруулдаг.
8. Хавдар үүсэх эрсдлийг багасгадаг
Хэдийгээр өдрийн хурц Наранд хэт удаан байх нь арьсны хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ч Нарны туяанаас ялгардаг Д витамин нь бусад төрлийн хавдрын эрсдэлийг бууруулдаг ач холбогдолтой. Амеркийн Хавдар Судлалын Үндсэний институтийн судалснаар Нарны туяанд ямарч хамгаалалтгүй нүцгэн байх нь хөх, бүдүүн гэдэс, давсаг болон савны хавдраар нас барах магадлалыг багасдаг гэж үзсэн.
9. Үр тогтоох чадварыг нэмэгдүүлдэг
Нар нь үр тогтоолтыг сааруулдаг гормоны түвшинг багасгаж өгдөг. Тиймээс зун болход үр тогтоох боломж маш өндөр байдаг. Нарны гэрэл нь үр тогтоох явцыг хурдасгаж өгдөг. Турк-д хийсэн судалгаанаас үзэхэд эмэгтэй хүн 7 хоногт нэг цаг хүрэхгүй хугацаанд наранд байх нь тэр хүн 7-9 жилийн өмнө цэвэршдэг гэдгийг нээн илрүүлсэн. Эрэгтэй хүний бэлгийн даавар Нарны гэрэлд нэмэгддэг бөгөөд эрэгтэй хүн зуны улиралд үр тогтооход хамгийн тохиромжтой байдаг.
10. Илүү энергийг өгдөг
Мелатонин нь хүний унтах үйл явцыг зохицуулдаг даавар юм. Тиймээс энэхүү даавар нь таны биед бага байсанаар таньд илүү энергийг өгнө. Тийм учраас зуны улиралд бага унтсан ч илүү эрч хүчийг мэдэрнэ. Сэрүүлгэнд сэрхээс илүүтэйгээр байгалийн Нарны гэрэлд сэрэх нь таньд илүү сайхныг мэдэрхэд тусална.
11. Ходоодны үрэвслийн өвчлөлтийг багасгадаг
Ходоодны үрэвслийн өвчтэй хүмүүс нь маш бага хэмжээний Д витаминыг биедээ агуулж байдаг бөгөөд хэд хэдэн судалгааны үндсэн дээрээс ходоодны үрэвслийн өвчтэй хүмүүсийн Д витаминыг нэмэгдүүлэх хамгийн сайн арга бол Нарны гэрэл гэж үзсэн.
Хэдийгээр зарим төрлийн хоолонд Д витамин агуулагддаг ч бага хэмжээтэй байдаг. Ходоодны үрэвслийн өвчнөөр шаналж буй хүмүүс нь хоол хүнсээрээ Д витаминыг авах нь хэцүү байдаг учир Нарны энерги илүү
12. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн асуудлыг арилгадаг
Хүүхэд төрүүлэх боломжтой насанд хүрсэн 5 эмэгтэй тутмын 1 нь өндгөвчний өвчтэй байдаг бөгөөд энэхүү өвчнөөс үүдээд хэвийн бус сарын тэмдэгтэй болох, биеийн үс ургах болон үр тогтоох чадваргүй болдог.
Нью Йорк хотын харьяа Колумбын их сургуулийн Luke’s-Roosevelt эмнэлэгийн эмч Susan Thys-Jacobs-н хэлснээр түүний эмчилгээнд хамрагдсан өндгөвчний өвчтэй 14 эмэгтэйн 7-д нь Д витамин болон Кальциййн эмчилгээ хийсэн бөгөөд үүний үр дүнд бүгд хэвийн сарын тэмдэгтэй болсноос гадна 2 нь жирэмсэн болсон байна. Мөн тэрээр сарын тэмдгийн өмнөх синдромтой эмэгтэйчүүд нь Д витаминаар хангалтгүй байдаг гэдгийг олж нээсэн.
13. Арьсны бүтцийг сайжруулахад тусалдаг
Нарны гэрэл нь толбо, батга, үлд гэх мэт арьсны өвчнийг эмчилхэд тусалдаг.
Нарны гэрлийн дутагдалд орсон хүмүүсийг тогтмол зохих түвшинд Наранд биеээ шарахыг зөвлөсөн байдаг. Хүндэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Харин ихэнх тохиолдолд эдгээр хүмүүс 30 минут хүртэл Наранд биеээ шарах нь үр дүнтэй. Гэхдээ түлж болохгүй
14. Дархлалтын системийг сайжруулдаг
Нарны гэрэл нь цусны цагаан эсийн боловсруулалтыг нэмэгдүүлснээр таны дархлааны системийг сайжруулж халдварын эсэргүүцэлийг нэмэгдүүлдэг.
15. Жин хасхад тусалдаг
Бидний биед их хэмжээний серотонин байх нь биднийг зөвхөн аз жаргалтай байлгахаас гадна хоол идэх дурыг багасгаж таныг дулаан цаг агаартай үед бага идүүлэх болно.
Д витамины хэмжээг нэмэгдүүлхийн тулд 7 хоногт дор хаяж 3 удаа нартай үед гадагш гарах хэрэгтэй.
Нарны туяанд аюулгүй байх нь:
Хангалттай Нарны энерги авхад арьс ягаан өнгөтэй болж эхэлдэг. Энэ ягаарах хүртлэх хугацааны хагаст таны бие витамин Д-г хангалттай авсан байдаг (Англид уг хугацаа өглөө 10-с өдрийн 3 цагын хооронд 10-15 минут). Ази болон хар арьстнууд витамин Д-г боловсруулахад өмнөх хугацаанаас дээд тал нь 6 дахин их хугацаа шаарддаг.
Эх сурвалж Британы Эмнэлгийн Сэтгүүлээс /British Medical Journal/