Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Зам тээврийн ослоор нас барагсдын 90 гаруй хувь нь буурай болон хөгжиж байгаа улс оронд ногдожбайна. Монгол улсад осол гэмтлийн шалтгаант нас баралт нь хүн амын нас баралтын шалтгааны дотор гуравдугаарт орж, үүний дотор зам тээврийн осол гэмтэл 18.9 хувийг эзэлж байна. Оюутан сурагчид хичээл сургуульдаа орж, хүн амын нягтаршил ихэсч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд сэрэмжлүүлж байна.
-
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлаа шалгаж явна уу.
-
Замын хөдөлгөөнд оролцох үедээгар утас хэрэглэхгүй байх, утсаар ярих зайлшгүй шаардлага гарвалтээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаарярих, эсвэл чихэвч хэрэглэж ярина уу
-
Өвчин намдаах, тайвшруулах эмнүүдийг хэрэглэх нь мэдрэлийн тогтолцоог дарангуйлж, нойр хүрэх, хөдөлгөөний баримжаа алдагдуулахад нөлөөлдөг тул жолоо барихдаа эм хэрэглэхээс татгалзана уу.
-
Хурд хэтрүүлэх нь зөв үйлдэл хийх боломж хомс болгож, харах талбайг хязгаарлагдах тул жолооч та ослоос сэргийлж, хурдаа хянана уу.
-
Зам тээврийн ослын үед жолооч,зорчигчид та хамгаалах бүсээ зүүж хэвшинэ үү.
-
Хүүхдийг машин дотор авч явахдаа зориулалтын суудалд суулгаж , аюулгүй байдлын хангаж явна уу.
-
Архи, согтууруулах ундаа хүний тархи, мэдрэлийн системд шууд нөлөөлж сэтгэн бодох чадвар, хурдан шийдвэр гаргахад муугаар нөлөөлдөг тул зам жолооч та тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой.
Бэлтгэсэн: НЭМХ