ВАШИНГТОН. /Sputnik/. Өмнөд Каролин муж улсын зарим нутагт шавьж устгагч \”Налед\” гэдэг химийн бодисыг шүршсэний улмаас ням гарагийн өглөөнөөс олон сая зөгийнүүд үхэж эхэлсэн гэж \”Вашингтон Пост\” сонинд мэдээлжээ.
Энэ мэдээллийн хариуд холбогдох албаны хүмүүс хэлэхдээ, \”зика” вирусийн тархалтын эсрэг тэмцэх хэрэгцээ шаардлагын үүднээс уг химийн бодисыг агаарт цацсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
\”Зика” вирус нь \”Aedes” гэдэг шумуулаар дамжин халдварладаг бөгөөд насанд хүрсэн хүмүүст хал багатай ч жирэмсэн эмэгтэйчүүдэд маш аюултай юм. Энэ вирусээр өвчилсөн эхчүүдээс төрөлхийн тархины гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхдүүд төрдөг байна.
Флорида муж улс \”зика” вирусийн эсрэг тэмцэхэд зорилгоор нэмэлт 5 сая долларыг хүлээн авах ажээ. Зөгийнүүд олноороо үхсэн тохиолдол гарсан учраас дахин нэмэлт устгал хийгээгүй гэж Дорчестер хотын албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Америкийн зөгий үржүүлэгчид өөрсдийн эзэмшил газрын 44 хувийг нэг жилийн дотор алдсан тухай Зөгий үржүүлгийн хамтын үйл ажиллагааны төслийн /Bee Informed Partnership Project/ тайланд дурджээ.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ