ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Вашингтон хотноо 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр \”2016 оны 8 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Ажлын хэсэг тус улсад айлчилсны дараа ОУВС нь Монгол Улс болон Монгол Улсын Засгийн газрыг дэмжихэд бэлэн байгаа” гэсэн мэдэгдэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд арилжаалсан бондуудын үнэ 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар өссөн үзүүлэлт гарлаа. Жишээлбэл 2018 онд төлөгдөх Засгийн газрын бондын үнэ +3.95%-иар өсч, дундаж өртөг нь 8.96%-иас 6.3%, 2022 онд төлөгдөх бондын үнэ 5.19%-иар өсч, дундаж өртөг нь 8%-иас 7.4% болж буурсан байна.