Өчигдөр буюу есдүгээр сарын 2-нд АНУ-ын Хүнс, Эмийн бүтээгдэхүүний Захиргаа бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг (antibacterial soap) хориглох шийдвэр гаргалаа.
Ингэхдээ нэр заасан 19 төрлийн химийн бодисын ядаж нэгийг найрлагандаа оруулсан саванг үйлдвэрлэх, худалдаалахыг хориглож байгаа гэнэ.
Анх 2013 онд ийм санал яригдаж эхэлсэн бол судалгааны үр дүнд одоо шийдвэрийг эцэслэн зарлаж байгаа юм. Хүнс, Эмийн бүтээгдэхүүний Захиргааны судалгааны төвийн захирал, доктор Жанет Вүүдкок мэдэгдэлдээ \”хэрэглэгчид бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг янз бүрийн нян халдварлахаас сэргийлдэг гэж итгэж ирсэн. Гэвч бидний судалгаагаар энэ нь энгийн саван болон усаар угааснаас илүү үйлчлэл байхгүй нь тогтоогдлоо” гэжээ.
Харин ч урт хугацаанд ийм саванг хэрэглэвэл эрүүл мэндэд хортой байж болзошгүй гэж мэдэгдэлд дурдсан байна.
Тус захиргаанаас энэ мэдэгдэлтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөмж гаргахаа мэдэгджээ.