Өнгөрсөн гурав дахь өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томиллоо. Б.Лхагва дарга нь төрийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаа мэргэшсэн төрийн албан хаагч төдийгүй тус байгууллагын даргаар ажиллаж байсан юм.